Өнөөдөр 8 халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тодруулбал, ХӨСҮТ-ийн нэг эмч халдварт өртсөн бол бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд гэлээ.
Эдгээр хүний дунд Хас, Худалдаа хөгжлийн банкны нэг нэг ажилтан халдварт өртсөн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хас банкны таван хүнийг тусгаарласан. Хоёрдагч хавьтал 300-гаад хүний шинжилгээ хийгдэж байна. Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа өнөөдрөөс хийгдэж байна" гэсэн юм.