Сербид Хятадын вакциныг зөвшөөрлөө

Сербийн Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн агентлаг Хятадын Синофарм компанийн боловсруулсан корнавирусийн эсрэг 100 мянган тун вакциныг Сербид ашиглах зөвшөөрлийг өгчээ.  
"Агентлагийн мэргэжилтнүүд Европын холбоо болон ДЭМБ-ын бүхи л стандартуудад Хятадын вакцины аюулгүй байдал нийцэж байгаа эсэх, вакцины чанар, үр дүнг батлах эрдэм шинжилгээний мэдээллүүд болон шаардлагтай баримт бичгүүдийг нарийвчлан үнэлсэн" гэж агентлаг мэдээлснийг Интерфакс дамжуулсан байна.
 
Энд дуулгахад, Сербид 12 дугаар сарын 24-ний өдөр вакцинжуулалт эхэлсэн бөгөөд анхандаа Пфайзер вакциныг ашиглаж байв. Үүний дараа Оросын "Спутник V" вакциныг ашиглахыг зөвшөөрснөөр нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн Оросын вакциныг иргэддээ тарьж байгаа юм байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан