ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн эм зүйн тэнхимийн эрхлэгч Сергей Зырянов “АиФ” сонинд өгсөн ярилцлагадаа коронавирусын үеэр ямар эм гэртээ гар дор байлгаж байх нь зөв талаар зөвлөсөн байна.
“Хамгийн түрүүнд халуун буулгах эм. Парацетамол илүү үр дүнтэй. Ибупрофен нөлөөлөл муутай байгаа. Мөн хамрын дусаалга” хэрэгтэй гэсэн байна. Мөн тэрээр эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик й хэрэглэхгүй байхыг сануулж байна. Вирусын эсрэг эмүүдийг дур мэдэн хэрэглэх нь аюултай. Учир нь эдгээр эм нь маш олон сөрөг нөлөөтэй байдаг тул зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ гэдгийг санууллаа.
Үүнээс гадна тэрээр бас Д витаминыг дур мэдэн хэтрүүлэн хэрэглэх нь судас гэмтээх, бөөрний дутагдал үүсгэх болон бусад хүндрэлд хүргэдэг гэдгийг анхааруулсан байна.
Эх сурвалж: www.ria.ru