ЭЛЭГЭЭ ЭМЧЛЭХ ГАЙХАЛТАЙ ЖОР


Хүрэн манжин, үзэмтэй 2 төрлийн жор:
1. 
Хүрэн манжин, үзэм, бүхэн үрийн гурилтай ханд
Биеэ цэвэрлэхээр төлөвлөсөн өдрөө бүхэл өдрийн турш энэ ундааг ууж болно.
Орц:
700 гр хүрэн манжин
200 гр бор элсэн чихэр
2 халбага бүхэн үрийн гурил
100 гр үзэм
2 литр ус
3 литрийн багтаамжтай шилэн сав
Модон халбага
Бэлтгэх арга:
Хүрэн манжингаа шоо дөрвөлжин хэрчээд шилэн савандаа хийнэ.
Дээр нь гурил, элсэн чихэр, үзмээ нэмнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Сайтар холиод хөргөнө.
Шилэн саванд агаар нэвтрүүлэхийн тулд маарлаар таглана. Холимог 24 цагийн хугацаанд иснэ.
Холимгоо шүүж аваад ундаагаа ууж болно. Өдөрт ихдээ 3 халбага ууна. Ундаагаа хөргөгчинд хадгалах ёстой бөгөөд 3 сарын турш ууна.
2.
Хүрэн манжин, үзэм, нимбэгний смүти
Энэ смүти арай зөөлөн амттай бөгөөд үүнийг өдрийн аль ч цагт ууж болно.
Орц:
½ аяга үзэм
300 гр хүрэн манжин
2 нимбэгний шүүс
½ аяга ус (625мл)
Бэлтгэх арга:
Савтай усаа гал дээр тавь. Энэ хооронд хүрэн манжингаа жижиг шоо дөрвөлжин хэрч.
Ус буцалмагц гал дээрээс ав.
Дээр нь үзэм, хүрэн манжингаа нэмээд саваа тагла. 45 минут хөргө.
Саван доторхоо блендерт хийж холино. Нэгэн төрлийн холимог болсон байна.
Дээр нь нимбэгний шүүсээ нэмээд сайтар хутгана.
Энэ ундааг долоо хоногийн турш өдөр бүр хоосон ходоод дээрээ уугаарай.
Мөн хүрэн манжин үзэм 2-ыг ямар ч аргаар хоол хүсэндээ хэрэглэж болно
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан