Бидний зууш болгон идэх дуртай хүрэн манжин буюу свёкла гайхалтай шинж чанаруудтай гэнэ шүү. Энэ ногоог тогтмол хэрэглэх юм бол эрүүл мэндэд маш сайн гэнэ.
Хүрэн манжин хавдар, таргалалт, зөнөлт зэргээс сэргийлэхийн сацуу дархлааны тогтолцоог бэхжүүлдэг аж. Үүний гол нууц уг ногоонд уураг тархинд эерэг нөлөөлөл үзүүлдэг фолийн хүчил зэрэг идэвхтэй нэгдлүүд ихээр агуулагддагт оршино.
Хүрэн манжинг тогтмол хэрэглэвэл эрт зөнөх аюулаас сэргийлнэ. Таргалалтын хувьд мэргэжилтнүүд жингээ түргэн хугацаанд хасахын тулд хүрэн манжингийн шүүсийг уухыг зөвлөж байна. Энэ нь элгийг хоргүйжүүлж, бие махбод дахь бодисын солилцоог түргэсгэнэ.
Мөн хүрэн манжинд антиоксидант ихээр агуулагддаг учраас зүрхний үйл ажиллагаа хэвийн байж, хавдраас сэргийлэх боломжтой. Дээр нь цусны даралт бууруулдаг сайн талтай. Харин ходоодны хүчил ихтэй, чихрийн шижинтэй хүмүүс энэ ногоог ихээр хэрэглээд хэрэггүй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn