Эрүүл энх амьдарч, эрч хүчтэй байя гэвэл өдөр тутам хэрэглэдэг хүнсэндээ анхаарах нь чухал гэж XXI зууны хүмүүс үзэж байна. Саяхан хүнд хэрэгцээтэй аминдэм буюу витаминыг жимс хүнсний ногооноос хэрхэн нөхөх боломжтой байдгийг манай хөршийн эмээ хуучилсан юм. Жимс хүнсний ногоо хүнийг сэргэлэн цовоо болгож, түргэн бодож, сэтгэх, анхаарал төвлөрөхөд нь тусалдаг байна.
А. Амин дэм
Наслалтыг уртасгаж, биеийн эсэргүүцлийг сайжруулж, тархи судас, зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлдэг шидтэй. Хүнд хэрэгтэй бүх аминдэмийг жимс ногооноос авдаг. Ганц жишээ хэлэхэд, хэрэгцээтэй амин дэмээ олж авья гэвэл өдөрт 1.5-аас доошгүй аяга алимны шүүс ууж заншаарай. Энэ нь танд С амин дэмийн дутагдлыг элбэг нөхнө.
Б. Байцаа
Энэ хүнсний ногоо нь жин барихад тустай. Мөн ходоодны хүчил багатайн улмаас гэдэс хямрах үед усанд чанасан байцаа хүртэж, шүүсийг нь уухад гэмгүй. Бамбай булчирхайтай болохоос сэргийлэхэд тусална. Оюутан залуус шалтгалтад бэлтгэх үедээ байцаа их хэрэглэвэл бие хөнгөрч, оюуны ачааллыг бууруулдаг гэдгийг санахад илүүдэхгүй.
Г. Гонтиг
Зүрхний үйл ажиллагааг сайжруулж, чийг бам, хаван арилгана. Хордлого тайлж, халуун бууруулна. Уушиг, цусны өвчнийг илааршуулахад тустай. Гонтигийг зургаа, долоодугаар сард цэцэглэлтийнх нь дараа түүж хатааж хадгалана.
3. Загас
Тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, урт наслахад туслана. Ялангуяа ой тогтоолт сайжруулахад загасны махаар хийсэн шөл, загасан тос уух нь тустай.
Л. Лууван
А витамин хамгийн их агуулдаг ногоо бол лууван юм. Иод, бор, кали, кальц, төмөр фосфороор баялаг. Луувангийн нухаш, шүүс, зутанг бага насны хүүхдэд өдөр бүр уулгавал өвчин тусахгүй. Луувантай хоол идэж, халуун сүү уудаг хүний арьс үрчийдэггүй.
М. Манжин
Шар хүрэн манжин аль аль нь эрүүл мэндэд тустай. Чихрийн шижин, яс сийрэгжих, буйл үрэвсэх, ходоодны хүчил ихсэх, ханиад багтраа тусах, хатгаа авах, арьс үрэвсэх зэргээс шар манжин сэргийлдэг. Тэгвэл хүрэн манжин хүний цусан дахь холестеринийг багасгаж хүүхдийн өсөлтийг хурдасгана. Цусны даралт ихсэхээс хамгаалж, бодисын солилцоог сайжруулахын хамт цус багатай хүн улаан лоолийн шүүстэй хольж хүртвэл тустай.
Н. Нимбэг
Ядаргаа тайлахад тустай. Тусгайлан бэлтгэсэн нимбэгний шүүсийг 14-21 хоног уухад ядаргаа арилж өнгө зүс ордог. Ялангуяа нимбэгний шүүсийг сармистай хольсон тусгай жороор бэлтгэж хүртвэл та арван насаар залуу харагдах болно. Мөн уураг тархины хүлээн авах чадварыг сэргээдэг байна.
С. Сонгино
Цус шингэрүүлэх, уураг тархины хүчил төрөгчийн хангамжийг дээшлүүлдэг. Өдөрт тал сонгино идэж заншвал насны нар хэвийх үед арьсны хүрэн толбоос хамгаалж чадна. Ядаргаа тайлж, тархины үйл ажиллагааг сэргээдэг.