Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан барилдаан боллоо

Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Хавдрын үндэсний зөвлөл Төрийн бус байгууллагатай хамтран Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгууллаа. Барилдаанд 320 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Ц.Бямба-Отгон 9 даван түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд дэвжээний бөх, сумын заан Б.Даваадалай 8 даван үзүүрлэлээ. Их шөвөгт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын баяр наадамд 5 удаа түрүүлсэн манлай заануудын нэг Э.Совджамц шалгарлаа. Уран барилдааны шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Түмэндэмбэрэлд гардуулав. 
Дэлхийн нийтээр жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн дэлхийн өдөр “Би Бол...., Би …..хийх болно” уриан дор зохион байгуулагдаж байна. Дэлхий нийтээр тэмдэглэж буй энэ өдрийг тэмдэглэн олон нийтийн анхаарлыг хавдрын асуудалд хандуулах, хавдартай тэмцэх үйлсэд Монголын үндэсний бөхчүүд манлайлан дэмжин оролцож буй нь сайшаалтай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан