ШХАБ: Уламжлалт анагаах ухаан чухал үүрэг гүйцэтгэж байна

2020 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уламжлалт анагаах ухааны форумын видео хурал 30-ны өдөр болж, ШХАБ-ын гишүүн улс орнуудын улс төрчид, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, ДЭМБ-ын төлөөлөл, түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд оролцов. Хурлаар уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн, эрдэмтэд "COVID-19"-ийн цар талаас урьдчилан сэргийлж хянах ажилд уламжлалт анагаах ухаа ямар өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн тухай хэлэлцэж, урьдчилан сэргийлж хянан эмчлэх тухай туршлагаасаа хуваалцаж санал бодлоо солилцсон байна.
Пакистаны Эрүүл мэндийн комиссын гүйцэтгэх захирал, хошууч генерал Аймир Икрам хэлэхдээ, олон улс орон халдварт өвчний улмаас тулгарч буй бэрхшээлийг даван туулах үйл явцад уламжлалт эм бэлдмэл хэрэглэж, уламжлалт анагаах ухааны аргаар эмчлээд тодорхой үр дүнд хүрсэн байна.
-Бид Хятад улсаас энэ бүхний гэрчийг олж харсан гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт, нэмэлт, нэгдсэн анагаах ухааны хэлтсийн дарга Жан Чи хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнууд анагаах ухааны мэдлэг, технологи эзэмшсэн бөгөөд эмийн ургамлын баялаг нөөцтэй юм. Үүний зэрэгцээ уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн системд нэгтгэснийг дурдууштай юм. Цар тахлын эсрэг тэмцэлд уламжлалт анагаах ухааныг ашиглах талаар ДЭМБ гишүүн орнуудад технологийн туслалцаа үзүүлнэ гэжээ.
Найруулагч:
Б.АРИУХАН
Эх сурвалж:
cri
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан