Хепатитын В, С вирусын халдварыг эрт илрүүлж, эмчлэх нь чухал



Жил бүрийн долдугаар сарын 28-нд Дэлхийн Хепатитын өдөр тохиодог билээ. ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Хепатитын В, С вирусын халдварыг эрт илрүүлж, эмчлэх, элэгний хавдрыг эрт оношлох нь олон хүний амь насыг аварна хэмээн эмч мэргэжилтнүүд хэлж байна.
2016 оны эцсийн байдлаар дэлхий дахинд В,С вируст хепатитын архаг халдвартай нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан