Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын үед хүүхдийн зусланд өгөх зөвлөмжийг хүргэж байна.
Байгууллагад :• Үйлчилгээ эхлэхийн өмнө гадаад, дотоод орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх• Ковид-19-өөс сэргийлэх талаар ажлын байранд сургалт хийх• Сайн дурын ажилтныг сургалтад хамруулсан байх• Өглөө бүр биеийн халуун үзэх• Амны хаалт зүүх• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих• Бүлэг бүр тусдаа үйл ажиллагаа явуулах• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах• Бүх бүлгийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх• Өрөө тасалгаанд агаар сэлгэлт тогтмол хийх• Орыг толгойгоор нь нийлүүлж байрлуулахгүй байх• Өрөөний талбайн 50 хувийг ашиглахаар эд зүйлсийг байршуулах• Хүүхдийг ээлжээр, цөөн тоогоор хооллох, нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах• Цоргоноос амаар ус уухгүй байх• Ахуйн хэрэглээний бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах• Хөнжил, гудсыг наранд тавих• 1л усанд 25мл белизна хийж хоол бэлтгэх болон бусад өрөө, тасалгаа, төрөл бүрийн тоглоом, ор, ширээ, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх• Ил задгай хог хаягдлыг зуслангийн ойр орчимд хаяхгүй байх• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах• Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байхҮйлчлүүлэгчдэд :• Амны хаалт зүүх• Хүн хоорондын зай барих• Хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх• Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч авч явах• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх• Гар барихгүй, тэврэлдэхгүй байх• Явган аялал, дасгал хөдөлгөөн хийх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам