Ханиаднаас сэргийлэх сармисны ханд


Хүйтрээд ирэхээр гарцаагүй газар авдаг нэг зүйл бол ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчин эмгэг. Өдөр богиносож, хүйтрэх, ажил ба сургуулийн ачаалал нэмэгдэх, утаа тортогны хэмжээ ихсэх зэргийг дагалдаад хүний дархлаа сулардаг. Харин дархлаа нь суларсан бол ханиаднээс эхлээд элдэв өвчин эмгэгийн гол бай нь болж байдаг. Иймд дархлаагаа бэхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Дархлаа бэхжүүлнэ гэхээр үнэтэй эм тариа, эмчилгээ гэх хэрэггүй. Хамгийн энгийн зүйлсийг ашиглан өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ дархлааг бэхжүүлэх боломжтой байдаг. Жишээлэхэд, сармис.
Сармис нь мөөгөнцрийн эсрэг, шимэгч хорхойн эсрэг, вирусын эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг биологийн идэвхит бодисуудыг агуулж байдаг ургамал. Улмаар хүний дархлааг бэхжүүлэх, өвчин эмгэгийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг. Биеийн эсэргүүцэл.
Сармисанд агуулагддаг бодисууд нь төмөртэй урвалд орсноор үйлчилгээгээ алддаг болохоор зөвхөн модон зүйлээр жижиглэж няцална.
 
Сармисаар ханд бэлдэх маш олон жор байдгаас заримыг танилцуулъя.
 
Жор №1
200 грамм сармисыг жижиглээд 0,5 л сайн архи хийн харанхуй газар хоёр долоо хоног дарна. Үүний дараа шүүгээд 5-6 ширхэг нимбэгний шүүс нэмнэ. Хоол идэхийн өмнө хоногт гурван удаа хагас аяга буцалсан усанд, эсвэл сүүнд амны халбагаар хийж хэрэглэнэ.
Жор №2
1кг сармис жижиглээд 1 литр буцалсан усанд хийгээд хуванцар тагаар таглан 30 хоног дарна. Дараа нь хоол идэхээс хагас цагийн өмнө хагас стакан сүүнд амны халбагаар нэг хийж ханиад хүрсэн үед ууна.
Жор №3
Сармсны жижиглэсэн хумсыг шөнийн туршид аяга тарганд байлгаад өдрийн туршид бага багаар ууна.
Жор№4
2-3 ширхэг сармисны хумс ба мөн тооны нимбэгийг жижиглэн нухаад 1 литр буцалсан усанд хийгээд хоёр хоног дарна. Амны халбаганы талыг хагас аяга усаар шингэлээд хоол идэхийн өмнө гурван удаа ууна.
Жор №5
2-3 долоо хоногийн туршид амны жижиг халбагаар өглөө оройд хоол идэхээс хагас цагийн өмнө ууна гэж баримжаалаад жижиглэн нухсан сармис ба зөгийн балын адил харьцаатайгаар хольж хэрэглэнэ.
 
Анхааруулга:
Сармисыг дархлаа бэхжүүлэх, өвчний илааршилтыг түргэсгэх эмийн бэлдмэл байдлаар хэрэглэж байгаа болохоор элдэв эмгэгтэй хүмүүс эхлээд эмчээс зөвлөгөө, зөвшөөрөл авах хэрэгтэй. Ялангуяа бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоодны шарх, гэдэсний шархтай хүмүүс сармис хэрэглэхдээ тун болгоомжтой байх хэрэгтэй.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан