АНУ-ын Йелийн их сургуулийн мэргэжилтнүүд галзуу өвчний шинж тэмдгийг бууруулах шинэ эм гарган авсан байна. Одоогоор клиник шатанд туршиж байгаа энэ эм нь бусад эм, бэлдмэлтэй харьцуулахад харшлах заалт, сөрөг нөлөө одоогоор илрээгүйгээрээ онцлог.
Эмч нарын онцолж буйгаар, дэмийрэх, хий юм харах, ой ухаан самуурах, хүмүүсээс зугтах галзуу өвчний шинж тэмдгийг хянаж, дарангуйлах үйлчилгээтэй “SEP-363856” эмийг 18-40 насны 245 өвчтөнд туршсан байна. Эм уусан өвчтнүүдийн гуравны хоёрт нь дээрх шинж тэмдгүүд илрээгүй гэнэ.
Одоогоор галзуугийн шинж тэмдгийг бууруулах олон эмийг эмчилгээнд ашиглаж байгаа ч өвчтөний биеийн онцлог, удамшил, өвчний шат, үе зэргээс шалтгаалан дийлэнх нь ямар нэгэн байдлаар харшлах, сөрөг нөлөө үзүүлдэг байна.