ДЭМБ: Дэлхий дахинд коронавирусийн халдварын тоо 2 саяас давлаа

Одоогоос цаахан хоногийн өмнө буюу энэ сарын 2-ны өдөр коронавирусийн халдвар авсан хүний дэлхий нийтэд 1 саяд хүрсэн билээ. Тэгвэл үүнээс хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа халдвартай хүний тоо 2 саяас давлаа.  Харин эдгэрсэн хүний тоо хагас саяд хүрчээ. 
Халдварын тоогоор АНУ, Испани, Итали зэрэг Европын улс орнууд тэргүүлж байгаа бол ОХУ-д байдал бас сайнгүй байна. БНХАУ-д өнгөрсөн 24 цагт шинээр 34 хүн халдвар авснаас 30 нь ОХУ-аас иржээ.  
Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д шинэ коронавирусийн халдварын 3,388 тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 24,490 болсныг өнөөдөр тус улсын цар тахалтай тэмцэх төв мэдээлжээ. Энэ нь нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт болж байна.
Тус улсын 84 муж, бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгдсэн бол зөвхөн Алтайн Бүгд Найрамдах Улсад одоогоор ганц ч тохиолдол илрээгүй байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан