М.Тунсаг: COVID19-өөр өвчилсөн Турк улсын иргэнийг эдгээсэн залуу эмчээрээ бахархаж байна

 ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өнөөдөр Турк улсын нэг иргэн эдгэрээд эмнэлгээс гарч байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл уг иргэнийг эмчилсэн ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвшинбаярт баярлаж байгаагаа илэрхийлж, ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг өөрийн фэйсбүүктээ орууллаа. Тэрбээр "БАЯРТ МЭДЭЭ: Манай ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гэх энэ бүсгүй Турк улсын иргэнийг гардан эмчилж, эдгээгээд өнөөдөр гаргалаа. Эдгэрээд гарч буй Турк улсын иргэн 3-р сарын 21 -с хойш 33 хоног Covid19 -н эмчилгээнд орж, уг өвчтөнийг гардан эмчилсэн залуу эмчээрээ бахархахгүй байхын аргагүй ээ.
Залуу эмчид маань урам өгч цааш түгээж өгөөрэй. Эрүүл энх, амар амгалан цаг удахгүй ирэх болтугай" гэжээ. 
Б.Аз
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан