Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.
Дэлхийн 205 оронд COVID-19 вирусийн халдвар бүртгэгдлээ. Африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархах нөхцөл байдал үүсээд байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дэлхийн олон орныг хамарсан хүнд хэцүү байдалтай тулгараад байгааг НҮБ-аас мэдээлжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан.
Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингээд ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан, танадалт судалгаа хийж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хүн байна. Бид үргэлжлүүлэн эмчилгээ, хяналт хийнэ." гэлээ.
У.МАНДАХ