Коронавирус хүн бүхний эрүүл мэндэд аюултай, тэр тусмаа жирэмсэн эмэгтэйчүүдэд гэж ОХУ-ын эх баригч Любовь Ерофеева үзэж байна.
Жирэмслэлт ужиг өвчнийг сэдрээдэг. Халдвар авсан хөл хүнд эмэгтэйчүүдэд урьд нь байгаагүй зовиур илэрч болзошгүй. Хэрэв тухайн эмэгтэй судас, бөөр, элэг, хоол боловсруулах эрхтний онцлогтой бол жирэмслэлт ачааллыг нэмэгдүүлдэг гэж тэрбээр тайлбарлажээ. Одоогоор коронавирус хүүхдэд нөлөөлдөг эсэх талаар ярихад эрт гэж тэрбээр онцлоод цар тахал намжсаны дараа л бодит мэдээллийг цуглуулах боломжтой гэж тодруулжээ. SARS буюу амьсгалын цочмог хам шинж, гахайн болон шувууны томуу зэрэг өмнөх халдварт өвчний дэгдэлтээс үзвэл, жирэмсэн эмэгтэйчүүдэд халдвар энгийн хүнийг бодвол хүнд хэлбэрээр явагдсан. Хүүхэд вирусний халдвартай төрөх магадлал өндөр. Мөн жирэмслэлтийн сүүл үед хүндрэл гарч, ураг зулбах магадлал өндөр гэнэ.Гэхдээ ирээдүйн ээж нарт өөрийгөө болон хүүхдээ хамгаалах арга бий. Эх баригч эмч жирэмсэн эмэгтэйчүүдэд гадагш гарахгүй, гэртээ өдөрт 10 мянга алхалт хийх, хөнгөн цэвэрлэгээ хийх, ном унших, сэтгэл санааг нь дэмжих хүмүүстэй утсаар ярьж байхыг зөвлөжээ.
Zindaa.mn