Энгийн ханиадны илрэх хугацаа ба дахин халдварлах давтамж богино байдаг
ДЭМБ бямба гарагт нийтлүүлсэн мэдээ-лэлдээ SARS-CoV-2 вирусээс үүсдэг COVID-19 өвчлөл улирлын ханиаднаас юугаар ялгаатай болохыг тайлбарласан байна. Хоёр өвчин хоёулаа амьсгалын замд нөлөөлдөг боловч нэлээд ялгаатай юм. Юуны өмнө тархалтын хурдац нь өөр. Энгийн ханиадны илрэх хугацаа ба дахин халдварлах давтамж богино байдаг. Ханиадны үед шинж тэмдэг илэрсний дараа халдварладаг бол коронавирус илрэхээс өмнө ч халдвар тараадаг байна. Ханиадаар хүүхдүүд өвдөх нь түгээмэл боловч коронавирус тэдэнд бараг халддаггүй. Шинэ төрлийн вирусээр өвчлөгсдийн 15 хувь нь хүнд, тав орчим хувь нь маш хүнд зэрэглэлд багтана. Харин энгийн ханиадны хувьд энэ тоо бага. COVID-19 вирусээр нас баралтын хувь 3-4 байгаа нь улирлын ханиадаас нэлээн дээгүүр үзүүлэлт. ДЭМБ-ын эрүүл мэндийн онц байдлын гүйцэтгэх захирал Майкл Райан шинэ вирус ханиад шиг аяндаа алга болохгүй гэж таамагласан. Тэрбээр SARS-CoV-2 өөрөө уствал хувь заяаны бэлэг гэж үзэхээс аргагүй хэмээв.
Засгийн газрын мэдээ