Одоо л барьцаа сулруулж болохгүй шүү

Короновирусын тухай мэдээлэл бидний амьдралын нэг хэсэг боллоо. Эхлээд айж түгшиж байсан бол эцэстээ дасал болж, барууны оронд халдвар авсан, нас барсан хүмүүсийн геометрын прогрессоор өсч буй тоо хэдхэн секундын дараа мартагддаг болов. 
Улаанбаатарт замын хөдөлгөөн илт ихэсч, гэрээсээ ажиллаж буй байгууллага цөөрөв. Хүмүүсийн анхаарал ч заримдаа суларч байх шиг. Гэвч одоо л Монголын хувьд хамгийн эгзэгтэй үе эхлээд байна. Одоогоор Ковид-19 ийг эрдэмтэд бүрэн судалж таниагүй байгаа учраас цаашид ч яаж мэдэхээр. Улаанбаатарт дулааны улирал ирж, бохир хөрс, агаарт буй муухай бүхэн сэрж өндийж буй энэ үед короновирус мутацид орохыг үгүйсгэхгүй.
Бөхийн спортод сэтгэл хөдлөлөө барилгүй ялчихлаа гэж бодоод барьцаа сулруулан сөрөг мэхэнд орсон харамсалтай түүх цөөнгүй.
Яг үүнтэй адил Короновирусыг бараг нуман тулгуурт оруулчихаад байгаа энэ мөчид барьцаа огтхон ч сулруулж болохгүй. Шүүгч гараа өргөж ялалтыг баталгаажуултал маскаа зүүж, гараа угааж, гадуур хэсэхгүй байхаа үргэлжлүүлэх ёстой. Одоохондоо Монгол ялаагүй байгаа.
Г.Даваадорж
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан