ЭМЯ: Вакцин эмчилгээнд эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр Ухань хотод өвчлөл нэг ч бүртгэгдсэнгүй. Мөн БНХАУ-д халдварын улмаас хүн нас бараагүй. Тэгэхээр БНХАУ коронавирусийн халдварыг бүрэн хяналтдаа аваад байна гэж мэдээлсэн.  "Өнөөдрийн байдлаар 1706 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Сэжигтэй дөрвөн тохиолдол хяналтад байна. Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 250 зорчигч ирсэн. Энэ нислэгээр тархи, зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд ирэх байсан ч Турк улсад эмчлэгдэж байгаа учраас уг нислэгээр ирээгүй" гэлээ. 
Иргэд амны хаалтаа сайн хэрэглэж байгаа ч маскаа гадуур ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Гадуур салхитай энэ үед ил задгай хаях нь өвчлөл тархах эрсдэлийг дагуулна. Европын орнуудад сүүлийн үед коронавирусийн халдвараар залуучууд их өвдөж байна. Иймээс эмнэлгийн хүрэлцээнээсээ шалтгаалаад Европт залуучуудаа түлхүү эмчилж байгаа" гэлээ. 
 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан