COVID-19 –ийн эсрэг вакциныг хурдан гаргаж чадахгүй байгаа шалтгаан


Хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөтэйгөөр COVID-19-ийн эсрэг вакциныг энэ жилдээ багтааж нийтэд түгээх боломжгүй байгаа тухай “Билл ба Мелинда Гэйтс” сангаас мэдээллээ.
Эрдэмтэд вирусын геномын дараалалыг тогтоож, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн ирээдүйтэй төслийг боловсруулж чадсан бөгөөд клиникийн туршилтыг олон улсын  найман лаборторид өөр өөрийн арга барилаар зэрэг туршиж  байна.
Хэрэв эдгээр вакцинуудыг нэг буюу хэд хэдэн нь амьтанд туршиж аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдвал зургадугаар сарын эхээр томоохон хэмжээний туршилтанд бэлэн болох боломжтой аж. Ингэснээр гурван сар ба үүнээс бага хугацаанд өвчтөний эрүүл мэндэд  зохистой эмнэлзүйн туршилтын үр дүнг нарийвчлан тогтооно гэхээр есдүгээр сард  эхний үр дүн гарна гэсэн үг.
Туршилтаар баталгаажсан уг вакциныг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болмогц  богино хугацаанд  олон тэрбум тунгаар дэлхий даяар түгээх системийг бий болгох бэрхшээл үүснэ. Энэ нь түгээлтийн системээс  илүүтэй улс орнуудын Засгийн газар болон эрдэмтэдийн  дунд үүсэх бэрхшээл юм. Иймээс мэдээлэл солилцох, олон улсын хамтын ажиллагаа болон дипломат хүчин чармайлт гаргах шаардлагатай болно. Вирусын эсрэг эм, вакциныг боловсруулахдаа улсын хилийг давах томоохон хэмжээний эмнэлзүйн туршилт, лицензийн гэрээнүүд хийгдэнэ. Судалгаа, туршилтын протоколуудын талаар зөвшилцөлд хүргэх дэлхийн хэмжээний форумууд зохиогдсоноор  үйлдэрлэлд  хурдан шилжих боломжтой болно.
Техникийн өөр нэг бэрхшээл нь хэдхэн цагийн дотор үйлдвэрлэх боломжтой нуклейн хүчил дээр суурилсан барилга байгууламж шаардагдах бөгөөд эдгээрийг бүс нутгаар нь  үйлдвэрлэх арга замыг олох хэрэгтэй.
Мөн вакцины түүхий эд  тулгамдсан асуудлын нэг болно.  Уураг үйлдвэрлэх хуучин арга барилыг сайжруулах платформыг боловсруулах хэрэгтэй бөгөөд ингэснээр үйлдвэрлэгчид их хэмжээний тунг үйлдвэрлэхэд  хямд түүхий эдээр хангагдана.
Дараа нь санхүүжилтийн асуудал гарч ирнэ.  III үе шатны туршилтыг дуусгаад COVID-19 вакцины үйлдвэрлэлийн баталгааг баталгаажуулахын тулд хэдэн тэрбум доллар шаардагдах бөгөөд өвчний тандалт, хариу урвалыг сайжруулахын тулд илүү их санхүүжилт шаардагдана.
Яагаад үүнд засгийн газрын санхүүжилт шаарддаг вэ? Хувийн хэвшлийнхэн үүнийг дангаараа шийдэж чадахгүй байна уу? Цар тахлын бүтээгдэхүүн нь маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт бөгөөд эмийн үйлдвэрүүд ажлаа эрсдэлд оруулан байж дэлхийн нийтийн сайн сайхны төлөө үйлддэг хөдөмөр хэмээн  тайлбарлаж байна.   Цар тахалын эсрэг эм,  эмийн бүтээгдэхүүн нь маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт байдаг нь өмнөх SARS, EBOLA зэрэг өвчиний үед батлагдсан байна. Судалгаа шинжилгээний ажилд багагүй цаг хугацааг зориулдаг ч үр дүн нь яаж ч хувьсан өөрчлөгдөх боломжтой аж.
Тийм учраас эрдэмтэдийн зүгээс вакцин гартал COVID-19-ийг одоо байгаагаас хүндрүүлэлгүй тархалтыг удаашруулан барьж байхыг улс орны тэргүүндээс хүсч байгаа аж. Ийм байдал дор хаяж нэг жил үргэлжлэх учраас нийгмийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагахыг уриалахын зэрэгцээ  эдийн засгаа унагаачихгүй хүнд зорилтын мөчүүд ирж байна.
Бэлтгэсэн: А.Чингэс
Эх сурвалж: http://focusmedee.mn/
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан