Тээрхийн арьсны нарийсал буюу фимоз

Ерөнхий
Тээрхийн арьсны буюу эрхтний толгойн хэсгийг бүрхэж байдаг арьсны нарийслыг анагаах ухаанд Фимоз гэж нэрлэдэг. Энэ нь  янз бүрийн vе шаттайгаар илэрч болно. Хамгийн хөнгөн хэлбэрийн үед тээрхийн арьс хvндрэлтэйгээр шамарч хөвчрөлийн үед бэлэг эрхтний толгой дөнгөж ил гарах ч бэлэг эрхтэн тайван байдалд  байхад амархан ил гарч байдаг.
Хүнд шатанд шээх vеэр шээс эхлээд хуримтлагдаад дараа нь дуслаар ялгарч гардаг. Энэ өвчин эрчүүдийн 2-3%-д  тохиолддог.
Шалтгаан
Гурав хүртэлх насанд тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой “наалдсан” мэт байгаад яваандаа салж эхлэх бөгөөд зургаан нас гэхэд толгой нь түүний хязгаараас  бvр гарчихсан байдаг.
Тээрхийн арьсны нарийслын шалтгаан нь тодорхой бус. Гэхдээ зарим нэг мэдээллээр энэ өвчин удамшлын гаралтай бие махбодийн холбогч эдийн дутагдалтай холбоотой байж магадагүй юм байна.
Фимоз нь хүүхэд наснаас хадгалагдаж, эсвэл бэлгийн боловсролтын vйл явцад үүсэх боломжтой. Энэ үед бэлэг эрхтэн ба тээрхийн арьсны хөгжлийн хооронд үл нийцэл бий болж, тээрхийн арьсны амсар нь маш нарийн явцуу байх бєгєєд толгой ил гарахад бэрхшээлтэй, эсвэл боломжгvй болдог.
Фимозын vр дагавар нь  баланит ( баланопостит ) үүсэх шалтгаан болж болно.  Энэ нь бэлэг эрхтний толгой ба тээрхийн арьсны үрэвсэл юм. Мөн эсрэгээр баланит нь  тээрхийн арьсны нарийслын шалтгаан байж болно.
Явц
Фимозын үед бэлэг эрхтэн хөвчрөхөд толгой нь томорч тээрхийн арьс татагддаг  аюултай. Ингэснээр жижиг язрал урагдал үүснэ. Тэр нь жижиг хэмжээтэй байдаг болохоор цус гарахгүй, ямар ч санаа зовох зvйл гарахгvй. Гэвч эдгэрэхэд нь бичил сорви үүснэ. Сорвижсон эд нь уян чанараараа тээрхийн хэвийн арьснаас харьцангуй сул. Иймээс шинээр сорви үүсэх болгонд тээрхийн арьс улам бүр нарийсах ба  өөрөөр хэлбэл өвчин даамжраад л байдаг.
Фимоз цаашаа даамжирсаар тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой наалдаж болзошгүй. Энэ нь ямар нэг онцгой эвгүй мэдрэмж төрvvлэхгvй боловч  бэлэг эрхтний толгойг гаргах оролдлого хийх үед хүчтэй өвдөж, цус алддаг.
Фимозтой бол хүн бэлгийн хавьталд орох эсвэл гар хангалга хийх vеэр  бэлэг эрхтнийх нь толгой тээрхийн арьсанд хавчигддаг парафимоз гэгч үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.  Бэлэг эрхтний толгой тээрхийн арьснаас ил гарсны дараа  хэвэндээ буцаж орж чаддаггvй. Өєрєєр хэлбэл толгой хавчигдаж цусан хангамж нь  алдагдана.  Үр дүнд нь бэлэг эрхтний толгойн эдийг үхжил үүсэх аюултай тул парафимозын vед  яаралтай эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.
Ариун цэврийн дэглэм хангалттай сахиагvйгээс бэлэг эрхтний толгой ба тээрхийн бактерийн, вирусын гаралтай үрэвсэл ( баланит) үүсэх боломжтой. Учир нь  бэлэг эрхтний хуримтлагдсан нэалдац (смегма) амархан үрэвсдэг. Иймээс тээрхийн арьсны нарийсалтай vед  бэлэг эрхтнээр бvхэлд нь тархсан євдєлт мэдрэгдэн шээх үед ихсэж, тээрхийн арьсны амсраар идээ гарч, энэ амсрын дотор тал болон эргэн тойронд нь тав тогтож байвал танд vрэвсэл үүсээд эхэлчихсэн гэсэн үг бєгєєд ойрын хугацаанд  эрэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай болжээ гэсэн vг. Хэрэв эмчид үзүүлэлгүйгээр өвчнийг хэт даамжруулбал бэлэг эрхтний өмөнтэй болох эрсдэлтэй хүмүүсийн тоонд багтаж байна гэсэн vг.
Бэлэг эрхтний толгой болон тээрхийн арьсны үрэвслээр євдєх магадлал нь чихрийн шижингийн үед ихэсдэг. Энэ нь шээсэнд агуулагдах сахар нь  бактер үржих тэжээллэг орчин бий болгож өгдөгтэй холбоотой.
Эмчилгээ
Тээрхийн арьсны нарийсалтай үед хүндрэл гарахыг нь хvлээлгvйгээр эрэгтэйчүүдийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Фимозын эмчилгээний үндсэн бөгөөд цорын ганц арга нь зvслэг (арьс тойруулж  авах ) бөгөөд  тээрхийн арьсыг хэсэгчлэн ба бүхлээр нь авдаг мэс засал юм. Урьд нь  эмийн эмчилгээ хийх оролдлогууд байсан боловч  энэ нь онцгой vр дvн єгдєггvй болох нь практик дээр илэрсэн юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан