Одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирусний дөрвөн вакциныг бүтээж байгаа бөгөөд хоёрыг нь 3-4 сарын дараа хүний биед туршиж эхэлж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий гүйцэтгэх захирал Сумия Шваминатан сэтгүүлчдэд мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, ДЭМБ-ын дэлхийн чуулга уулзалтын хүрээнд мэргэжилтнүүд аль вакциныг эн тэргүүнд турших боломжтой хугацааг ярилцжээ. Тэрбээр мөн вакциныг 12-18 сарын дараа хэрэглэх боломжтой гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.
“COVID-19” вирустэй тэмцэх арга хэмжээг боловсруулах дэлхийн хоёр өдрийн чуулга уулзалт энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Женевт болсон байна. ДЭМБ-аас зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтад янз бүрийн улсын 400 орчим мэргэжилтэн оролцжээ.
Чуулганы гол зорилго нь шинэ коронавирусний талаарх мэдлэгийн дутагдлыг олж илрүүлэх, эмчилгээний аргыг боловсруулахад олон улсын хүчин чармайлтыг зохицуулах явдал байв.
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг