Коронавирусийн улмаас Индонезид саримсны үнэ огцом өсжээ

Коронавирусийн тархалтаас шалтгаалж Хятадын нийлүүлэлт тасалдах түгшүүр үүсмэгц Индонезид саримсны үнэ огцом өслөө. БНХАУ дэлхийн саримсны нийлүүлэлтийн 80 хувийг дангаараа хангадаг. Харин Индонезын саримсны импортын 90 хувь нь БНХАУ-д оногддог. Вирусийн тархалтын улмаас Хятадын тээвэр зогсож болзошгүй болсон нь Индонезийн нийслэл Жакартад ганц долоо хоногийн дотор саримсны үнийг 70 хувиар хөөргөдөв. “Коронавирус зах зээлийн уур амьсгалыг өөрчилснөөс худалдаачид үнээ хадаачихлаа. Манай импорт ердөө ганц улсаас шалтгаалдаг болохоор аргагүй” хэмээн Индонезийн зах зээлийн арилжаачдын холбооны тэргүүн Абдулла Мансури тайлбарлав. Хятадын хямралт нөхцөл зэсээс эхлээд пуужингийн түлш хүртэлх таваарын эрэлтийг унагасан үед үнэ нь өссөн олон таваарын нэг бол саримс. Дэлхийн санхүүгийн зах зээлд чухал хэмжүүр биш ч Индонезийн үндэсний хоол хүнсний чухал бүрдэл болдгийнхоо хувьд саримс нь тус улсад инфляц хөөргөдөх эрсдэлтэй. Дэлхийд саримсны тэргүүлэх худалдан авагч-Индонез жилдээ 500 мянган тонныг импортолдог. Сүүлийн долоо хоногт тус улсын зарим зах зээлд нэг килограмм саримсны үнэ бараг хоёр дахин өсөж, 80,000 рупиа буюу ойролцоогоор 5.8 ам.доллар болжээ.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан