Нянгийн эсрэг эм бол антибиотик гэдгийг харамсалтай нь хүн бүр мэддэгүй, вирусээр үүсгэсэн өвчний эсрэг антибиотик хэрэглэх гээд байдаг. Вирус нян 2 тэмээ ямаа шиг хоорондоо эрс тэс өөр үүсгэгчид. Вирус маш хувирамтгай тул яг тухайн вирусын эсрэг тохирсон эм хийсэн ч гэсэн дүрсээ хувиргаад тэр эм таарч тохирохоо больчихдог.
Вирусын эсрэг эмчилгээ нь үндсэндээ дархлааны тогтолцоогоор дамжуулж вирусыг устгуулахад чиглэгддэг. Тиймээс бидэнд үндсэн 2 арга л үлддэг.
Вирусын халдвар авахгүй байх мөн дархлаагаа сайжруулах.
Дархлаа гэдэг мань хүний биеийн зэвсэгт хүчин. Маш олон төрлийн цэргийн тусгай ангиудаас бүрддэг. Тиймээс бид цэргүүддээ зэр зэвсэг сайн өгөх,хувцаслаж ундлах хэрэгтэй.
⁃ Уураг. Хүний бие бол уургаас бүтдэг. Дархлааны эсүүд ч мөн адил. Уургын дутагдал дархлааны шинэ эсүүд үүсэхэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс уургын агууламж өндөртэй хоол идэх хэрэгтэй. Улаан мах, өндөг, шош зэрэг.
⁃ Төмөр. Дархлааны эсүүдийн гол зэвсэг нь ферментүүд. Ферментийн гол найрлага нь төмөр. Төмрийн исэлдэх процессыг ашиглаж дайснаа залгиж устгадаг. Тиймээс төмрийн дутагдлыг нөхөх, төмрийн агууламж өндөртэй элэг, мах идэх хэрэгтэй.
⁃ Ус. Бие дотор дархлааны эсүүд цус тунгалгын усан орчинд сэлж байлдах газраа очдог. Тиймээс цус шингэн байх нь ач холбогдолтой. Эс дотор үүссэн бодисын солилцооны хог шаар, үрэвслийн тулаанд үрэгдсэн эсүүдийг усаар дамжуулж цэвэрлэж биеэс гадагшлуулдаг. Шээс , өтгөн, нус, цэр, хөлс бүгд бие цэвэрлэх замууд. Ус бага багаар их хэмжээтэй уух нь чухал.
⁃ Агаар?. Хүчил төрөгчийн тусламжаар эсүүд энерги үүсгэж оршин тогтнодог. Дархлааны эсүүдийн ажлын чадамж ч хүчил төрөгчөөс шууд хамааралтай. Тиймээс өдөр бүр эрүүл агаарт гарах, өрөөндөө үе үе агаар салхи оруулж агаарын солилцоо хийх нь чухал.
⁃ Өөх тос. Нүүрс ус бол богино хугацаанд маш их энерги өгдөг эх үүсвэр. Өөх тос бол удаан хугацаагаар шатдаг , энергээр хангадаг эх үүсвэр. Дархлааны сүүд удаан хугацаанд вирустэй тулалдахад хангалттай их энерги түлш хэрэгтэй болдог. Чанартай өөх тостой хоол идэх нь тамир тэнхээ сайн оруулдаг. Тиймээс Омега3 агуулсан загасны тос, чацарганы тос, хонины сүүл,адууны мах идэж байвал сайн. Гэхдээ транс тос, чанаргүй, ханасан тос зэргийг аль болох бага хэрэглэвэл сайн.
⁃ Нойр. Шөнийн цагаар биед чухал дааврууд нийлэгжиж , өдрийн цагаар үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс биеийг цэвэрлэх, маргааш өдөрт хэрэглэх бодисоо нөөцлөх зэрэг маш олон чухал ажлууд явагддаг. Дархлаа доголдох хамгийн гол шалтгаан нойргүйдэл тул 7-8 цагаас багагүй тасралтгүй унтах хэрэгтэй. Балчир хүүхдүүд 19 цагаас эхэлж унтаж, сурагчид 20-21 цагаас оройтолгүй орондоо орвол сайн. Нас балчир байх тусам удаан сэргэдэг тул их унтуулах хэрэгтэй болдог.
⁃ Хөдөлгөөн. Биеийн тамир бол бие чийрэгжүүлэх маш сайн арга гэдгийг хүн бүр мэднэ. Хөдөлгөөн хийснээр маш олон ашигтай процессууд хүний биед явагддаг. Цусны урсгал түргэсэх, цус төлжилт сайжрах, мөн бодисын солилцоо сайжирдаг. Гэхдээ дасгал хэт их хийвэл эсрэгээр дархлаанд сөргөөр нөлөөлнө. Өдөр бүр ,олон цагаар , хэт хүндээр дасгал хийвэл биеийн эрдэс витамины нөөцийг хурдан дуусгадаг. Тиймээс өөрт тохирсон дасгал өдөр бүр дор хаяж 30 минут хийх хэрэгтэй.
⁃ Нар. Нарны гэрлийн нөлөөгөр бидний тархинд серотонин гэх аз жаргалын даавар ялгардаг. Серотонин нь таныг баяр хөөртэй байлгахаас гадна таны дархлааг бас идэвхжүүлдэг. Серотониноос Мелатонин гэх нойрны даавар үүсдэг. Ө.х. баяр хөөртэй байх тусам шөнөдөө илүү сайн нойрсож чадна. Тиймээс өдрийн цагаар гадаа гарч мандаж, жаргаж буй нар харж байвал сайн.
⁃ Д витамин-D3. Нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг энэ витамины дутагдал Монголд өвөл хаврын цаг буюу 12,1,2,3 сард Д витамины хамгийн бага түвшинд очдог эдгээр саруудад томуугийн дэгдэлт дээд цэгтээ хүрдэг. Тиймээс энэ саруудад уудаг Д витаминыхаа тунг нэмэхэд илүүдэхгүй. Зуны цагт ч гэсэн Д витамин хэрэглэхээ зогсоох хэрэггүй. Олон судалгаанууд Д витамин ханиад томуунд өртөлтийг багасгадгийг нотолсон. Д витаминыг хамгийн хүчтэй дархлаа дэмжигч ч гэж бас нэрлэдэг.
⁃ Гэдэс. Таны дархлааны эсүүдийн 70-80% нь гэдэс дотор байдаг. Таны дархлааны цөм бол таны гэдэс юм. Тиймээс гэдсэнд ээлтэй хоол хүнс хэрэглэх.2 идэхгүй хоосон хонохгүй зарчмаар хооллож гэдсээ амрааж байвал таны дархлаанд ч мөн адил сайнаар нөлөөлнө. Хэт их идсэнээр гэдэс хоол боловсруулах болон хүнсээр орж ирсэн гадны биетүүдийг устгах гээд хэт завгүй ажиллаж эхэлдэг. Ерөнхий дархлааг сайжруулья гэвэл гэдсэндээ бага ачаалал өг. Мөн гэдсэнд сайн ашигтай нян агуулсан синбиотикийн бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.
-Дулаан. Өндөр хэмийн ?нөлөөгөөр дархлааны эсүүд сайн ажилж эсрэгээр вирусууд амьдрах чадвар нь сулардаг. Тиймээс бие мах бодь халуурч өвчинтэй тэмцэдэг учир бага зэргийн халууралтыг бууруулах гэж оролдохын хэрэггүй. Саун, халуун ваннд дуртай үнэрт давс хийж амарч байх нь дархлаа дэмжих бас нэг сайн арга.
⁃ Эцэст нь гараа сайн ариутгаж, ам хамраа давсны уусмалаар зайлах гэх мэт энгийн аргуудыг өдөр тутам хэрэглэж хэвшүүлнэ. Мөн тамхи архи хэрэглэхгүй. Чихэр, ундаа, гурилан бүтээгдэхүүнүүд бидэнд ашиггүй эмгэг төрөгч нян шимэгч нарыг тэжээж таныг хорлохоос гадна үрэвсэл үүсгэж дархлаа сулруулдаг талтай тул аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.