Бүх юмаа аав ээжээрээ заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог. Хүүхэддээ хэт их анхаарал тавьдаг аав ээжүүд учирч болох аюулыг улам ихэсгэдэг байна. Хүүхэд түүнийг даван туулах хүсэл эрмэлзэлгүй болж, аливаа саад бэрхшээлийг даван туулах хүүхдийнхээ чадварыг зохиомлоор багасгах магадлал их.
Аав ээжүүд битгий гүй, уначихна, хамаагүй гүйж болохгүй, унана, танихгүй хүн аваад явна шүү гэх мэт гэх мэтээр харилцдаг.
Хэт их анхаарал нь хүүхэд түгшүүр ихтэй, бэрхшээлийг даван туулах чадвар хомс болон өсдөг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нилээн хүнд болж эхэлдэг.
Үүнээс гадна аав ээжүүд хүүхдийг хайрлаж байна гээд хэт магтах, хэт шүтэх хандлага гаргана. Ингэх тусам хүүхэд өөрийгөө бурханаас дээгүүр үзнэ. Ийм аав ээж өөрсдөө сул дорой, чадваргүй байх нь бий. Хүүхдэд хүссэн бүгдийг авч өгнө. Түүгээр ч үл барам хүүхдийн хооллолт, нойр маш асуудалтай байдаг ба хүүхдийн хэрэгцээ, шунал аяндаа дийлдэхээ байдаг.
Ер нь том болсон хойноо бусадтай харилцахдаа болон бодол санаагаа илэрхийлэхээс айдастай болдог.
Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ