Эрдэмтэд хоёр сарын хугацаанд шинээр шүд ургуулах гэнэ…

Насанд хүрэгчдийн хувьд шүдээ алдах нь бодохоос ч аймаар зүйл, энэ асуудалтай олон хүн нүүр тулгардаг. Дөрвөн хүн тутамын нэгээс илүү олон насанд хүрэгчид 74 нас хүрэхдээ бүх шүдээ алдсан байдаг. Шүдний суулгацууд туслаж болох хэдий ч тав тухгүй мэдрэмж төрүүлдэг, тэр тусмаа нас ахих тусам аманд дасал болж өгдөггүй. Хэдий тийм боловч шинэ технологи хүмүүст есөн долоо хоногийн хугацаанд шинээр шүд ургуулахад туслаж болох юм. Ингэхийн тулд тухайн өвчтөний өөрийнх нь гол эсийг ашиглах юм байна. Бид үргэлж та бүхэндээ эрүүл мэнд болон шинжлэх ухааны салбарын шинэ ололт, нээлтийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог билээ. Танд энэ мэдээлэл таалагдахаас гадна энэхүү шинэ технологи эрт оройгүй бидэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн Эрүүл мэндийн төвийн судлаачид өвчтөний өөрийнх нь гол эсийг ашиглан анатомийн зөв суурьтай шүдийг ургуулах боломжтой гэж үзжээ. Дээрээс нь нэмж хэлэхэд, шинэ шүд тухайн хүний буйлны хоосон зайд ургах ба ойр орчмын буйлны эдүүдээр бэхлэгдэх юм байна. Судлаачид аль хэдийнээ шүд ургуулах боломжтой гэдгийг баталсан ба одоогоор хүн дээр туршилт хийж эхлээгүй байгаа аж.  “Columbia University Medical Center” Шүдний судалгааны чиглэлээр дагнан бичдэг томоохон сэтгүүл дээрх нийтлэлээс харахад, судлаачид 22 харх дээр туршилт хийжээ. Хархнуудын аманд шүд ургуулах суулгацыг хийсний дараа шинэ ясны материал нөхөн төлжиж, 9 долоо хоногийн хугацаанд бүрэн нэгдсэн байна. Судлаачдын мэдээллэж байгаагаар, энэ нь анх удаагаа амьд биет дээр шүдийг нөхөн төлжүүлж байгаа үйл явдал гэнэ. Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших бол та энд дарна уу © Depositphotos.com © Depositphotos.com
XopoM.com-Эрдэмтэд-шүдийг-ердөө-2-хон-сарын-дотор-дахин-ургуулах-арга-замыг-олжээ-03 Эрдэмтэд хоёр сарын хугацаанд шинээр шүд ургуулах гэнэ...
Хэрэв энэ туршилт хүн дээр амжилттай хэрэгжвэл, олон талын ач тус үзүүлэх боломжтой аж. Хоосон буйл дээр шүд ургаснаар үүрд байх ба гадна гол эсээс дахин дээж авах эсвэл шүдийг ургах явцад дахин эмчилгээ хийх шаардлагагүй юм байна. Учир нь судлаачид энэ аргыг шүдний суулгац хийлгэх боломжгүй өвчтөнүүдэд үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Дээрээс нь шүд аманд ургахад бага хугацаа шаардахаас гадна, ургахгүй байх боломж маш бага гэдгээрээ онцлогтой аж. © Depositphotos.com Цаг хугацааны эрхээр шүдний суулгац бидний алдсан шүдийг нөхөх цорын ганц арга зам байсан нь үнэн. Харамсалтай нь суулгац өвдөлт мэдрүүлэхээс гадна урт хугацааны эмчилгээ шаарддаг, бас аманд тийм ч сайн дасал бол өгдөггүй учир хүмүүс хийлгүүлэх тийм ч дуртай байдаггүй. Дээр хэлсэнчлэн энэ шинэ нээлт магадгүй удахгүй хэрэгжиж эхлэх байх. Одоогийн байдлаар Колумбын их сургууль патентын эрхээ авах гэж байгаа ба ойрын хугацаанд хүн дээр туршилт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж : Хором.сом
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан