22 настай Бразил эмэгтэй маникюр хийлгэх үедээ ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Энэ тухай Нью-Йорк Дэйли Ньюсээс мэдээлсэн байх бөгөөд эмч нар энэ тохиолдлыг вирус дамжих шинэ тохиолдол хэмээн зарласан байна.
Бүсгүй халдвар авах бусад эрсдэлт хүчин зүйлсийг огт хийгээгүй бөгөөд эмч нарын судалснаар бүсгүй олон жилийн өмнө ДОХ-ын халдвар авсан эмэгтэйн хэрэглэсэн маникюрын багажийг хэрэглэсэн болохыг олж тогтоосон аж.
Гэхдээ энэ нь маш ховор тохиолдол гэдгийг зарим эмч нар онцолжээ. Мөн тус вирусээр өвчилсөн хүмүүстэй хамт хооллох, гар барих, аяга таваг хуваалцах зэрэг нь вирус дамжих шалтгаан болохгүй гэдгийг анхааруулсан байна.
Тиймээс маникюр хийлгэхээр төлөвлөж байгаа бол багажаа ариутгаж байгаа эсэх дээр анхаарал хандуулаарай хэмээн эмч нар зөвлөсөн байна.
http://factnews.mn/o5k?fbclid=IwAR2ksldybIlA33v9YzqbzPrJ-rhtx_USkbKyma_lulUFY9qJwA-9inV2Mvs