АНУ-ын Нью Иорк хотод маникюрын багаж,хэрэгслийг ариутгалгүйгээр хувааж хэрэглэсний улмаас ДОХ-ын халдвар авсан байж болзошгүй тохиолдол илэрчээ.
22 настай эмэгтэй маникюрын багажийг ариутгалгүйгээр бусадтай хуваан хэрэглэсний дараа ДОХ-оор өвчилсөн тухай New York Daily News-д мэдээлжээ. Хамгийн гол нь халдвар авсан эмэгтэйн хувьд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, нэг удаагийн тариурыг бусадтай хуваалцаж хэрэглэх зэрэг эрсдэлт хүчин зүйлс байгаагүй гэнэ. Харин үеэлтэйгээ маникюрын хэрэгслээ хувааж хэрэглэдэг нь эмчилгээний үед тогтоогджээ. Үеэлийнх нь хувьд жилийн өмнө ДОХ-оор өвчилсөн гэдгээ мэдсэн байна. Хоёр өвчтөнөөс авсан цусны шинжилгээгээр вирус нь ижил өвөгтэй болох нь тогтоогджээ.
АНУ-ын Лос Аламос үндэсний лабораторийн эмч Бриан Фолей “Энэ төрлийн халдвар нь маш ховор тохиолдол учраас ДОХ-оор өвчилсөн хүн болгоноос зайгаа барих, тэдэнтэй харьцахгүй байх гэсэн үг биш” гэжээ.
Эх сурвалж:nydailynews