Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний наймдугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Улаанбаатар хотод 2019 оны наймдугаар сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны найман сард 29.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 930 нэмэгдсэн байна. Үүнд, салхи цэцгээр өвчлөгчид 2397 /46.3 хувиар/ мөөгөнцрөөр өвчлөгчид 58 /5.8 хувиар/, сүрьеэгээр өвчлөгчид 58 /2.3 хувиар/ гонококкт халдвараар өвчлөгчид 34 /0.9 хувиар/ өссөн нь голчлон нөлөөлжээ.