Сүүлийн үед хоол боловсруулах эрхтний өвчлөл ихсэх хандлагатай байгаа талаар эмч мэргэжилтнүүд, судалгааны байгууллагууд сэрэмжүүлсээр байгаа. Энэ нь зөвхөн Монголд үүсээд буй асуудал биш гэдгийг дэлхийн улс орн бүрт өрнүүлж байгаа аянаас харж болно. Хамгийн сүүлд гэхэд Япон улс "33 удаа зажилж идье" уриатай аян өрнүүлээд байгаа аж.
Энэ аянаар япончууд хоол боловсруулах эрхтнийг эрүүл байлхад анхаарч байгаагаас гадна хүний шүд, эрүү, нүүрний булчинд ихээхэн анхаарч байхын чухлыг иргэддээ зөвлөж байгаа аж.
Хүн хоолоо бага зажилж идэх нь ялангуяа бага насны хүүхдийн шүдний хөгжилд сөрөг нөлөөтэй төдийгүй эрүүний хөгжилд ч муугаар нөлөөлөөд байна. Мөн нүүрний булчин, ходоод, элэг, дэлүү, нойр булчирхайнд ч нөлөөлдөг гэнэ.байна. Мөн хоолоо сайн зажилж идэхэд амтыг сайн мэдэрч сэтгэл ханамж нь өндөр байдаг гэх судалгааг Япончууд ишлэл болгосон байна.
Ногоо голдуу хоол хүнс хэрэглэдэг Япончууд 33 удаа зажилж идэх уриа гаргаад байхад мах, бүхэл хоол зонхилон хэрэглэдэг монголчууд 100 -120 удаа зажилж идвэл эрүүл байх нь гэнэ.
Мөн Харбины их сургуулийн эрдэмтэд их зажилж идэх нь илүүдэл жингээсээ салах нэг арга гэдгийг тогтоосон аж. Гэхдээ тэд хоолоо 40 удаа зажлах ёстой гэсэн бөгөөд ингэж их зажлах нь хоолыг 12-15 хувиар багасгадаг, ходоод дүүрчихлээ гэх дохио уураг тархинд хурдан очдог, өлсөхөд нөлөөлдөг грелин хэмээх гормон буурдгийг ч тогтоосон аж.