“Юу? Бохь оо? Тийм олон сайн чанар байдаг гэж үү?” гэж би ч гэсэн бодсон л доо. Гэхдээ үнэхээр байдаг ажээ. Түүнийг сайн найзаа болгоход ч буруудах зүйл алга.
1.Ой тогтоолт
Бохь зажилж байгаа нь нэг төрлийн хөдөлгөөнийг олон дахин давтаж байдаг. Үүний ачаар цусны эргэлт хурдасч тархинд очих хүчил төрөгчийн хэмжээ нэмэгддэг. Энэ нь ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг байна. Богино хугацааны санах ойг 35% хүртэл дээшлүүлдэг ажээ.
2.Чамайг сэргээнэ
Өглөө эрт нойрмоглоод ажилдаа явж байна уу? Тэгвэл дэлгүүрээс нэг бохь аваад зажилчих. Сэргээд л ирнэ дээ. Бохинд агуулагддаг гаа нь тархийг сэрээдэг.
3.Хоолны дуршил багасгана
Бохь зажлах нь хоолны дуршлыг багасгадаг. Ялангуяа илүүдэл жингээ хасах, жингээ барих гэж хичээж буй бүсгүйчүүд маань цүнхлээд явж байхад гэмгүй шүү.
4.Шүдийг чинь хамгаална
Бохь үүсэн хамгийн анхны шалтгаан бол шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийг цэвэрлэх шүү дээ. Зорилгынх нь дагуу ашиглая. Хооллосныхоо дараа 3 минутын дотор бохь зажилж байгаарай. Энэ үед амны хөндийн бактер хоолны үлдэгдлээс үүссэн элдэв хүчилтэй нэгдэж шүдний пааланг гэмтээж эхэлдэг.
5.Стрессийг багасгана
Дараагийн удаа бага зэрэг бухимдсан үедээ бохь зажлаад үзээрэй. Чамд тус болох болно. Юун бохь манатай байсан ч туршиж үзээд, дараа нь гарч агаар амьсгалаарай. Тайвшрах болно.
6.Хоолны шингэцийг сайжруулна
Бохь зажилснаар ходоодны хүчил ихээр ялгарч хоолны шингэцийг түргэтгэдэг. Гэхдээ нөгөө талаас өлөн элгэн дээрээ болон ходоодны хүчил ихтэй, шархтай хүмүүс байнга бохь зажлах нь эрүүл мэндэд муу гэсэн үг юм.