Хүүхдийн шүдийг өвчлүүлдэг шалтгаанууд

Хүүхдийн шүд угаалтын талаар мэдээлэл орсны дараа олон ээж, аавууд: -хүүхдийн шүдийг угаагаад байхад цоороод байна -түүний эсрэг бид юу хийх ёстой вэ хэмээн асууж байгааг хараад тэдгээр ээж ааваар үнэхээр их бахархаж, манай улс шүд цоорох өвчнөөс салахад тун ойр байгаа гэдэгт итгэж байна. Шалтгааныг мэдэхгүйгээр дэмий л бусдыг дуурайн хийх нь мэдээж үр дүн муутай.
Шүд цоорлын шалтгааныг сонсоогүй хүн бараг үгүй ч бид хамгийн ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлж болох арга замын хамт дурдъя.
Шүдний цоорол үүсгэх 3 хүчин зүйл байдаг.
1.Шүд, амны байдал: -Шүд дөнгөж ургасан үедээ бүрэн эрдэсжиж амжаагүй байх тул цооролд маш хурдан өртдөг. Иймд шүдийг шүдлэнгүүт угааж эхлэх хэрэгтэй. 
-Мөн шүдний төрөлхийн ховил нь хэр гүн байхаас шалтгаалж өнгөр илүүтэй тогтож, хялбар цоордог. Иймд эмч нар дөнгөж шүдэлсэн араа шүдэнд хамгаалах ломбо тавиулахыг зөвлөдөг юм.
-Шүд хооронд зай бага болон овоорсон байвал цооролд өртөх нь илүү бөгөөд гажиг бүхий шүдтэй хүмүүст давхар шүднүүд цоорох нь элбэг байдаг. 
-Ямар ч сойз шүдний завсраар цэвэрлэх боломжгүй, зөвхөн урд болон хойд хэсгийг л угаадаг. Хүүхэд 2 нас хүрч зажлуур бүхий хоол идэж сурахад шүд завсар нь бидэнтэй л адил хоолны үлдэгдэл хуримтлагдаж эхэлнэ. Энэ үеэс бид шүдний завсар цэвэрлэгч утсыг хэрэглэх бөгөөд хүүхдэд зориулсан өнгө өнгийн, бариултай нь зарагддаг. Охин маань шүдний завсар нь юм ороход л хэлж ирээд авахуулдаг. Ийнхүү цэвэрлэхгүй тохиолдолд хичнээн сайн угаадаг хүүхдийн шүд ч завсраар цоорно.

2.Хоол хүнс: -Хөхөөр хооллох давтамж: Хүүхдийг аль болох тохирсон цагийн давтамжтай, тэжээллэг хоол хүнсээр хооллох, мөн дан хөх болон угжаар хооллох үед цагаар хооллохыг зөвлөдөг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар цагаар хооллодог хүүхэдтэй харьцуулахад дураараа хооллож, хөхөөр дуртай үедээ хооллодог хүүхдийн шүд илүүтэй цоордог байна. Хүүхэддээ байнга шингэн /чихэргүй/ уух зүйл бэлдэж өгөх, хоолыг нь тогтмол цагт өгснөөр хүүхэд тань ээжийгээ ч амраахгүй байнга мөөм идэх, шүд нь цоорох эрсдэл үүсэхгүй. -Шөнө аль болох удаан хугацаагаар хөхүүлэхгүй, чихэртэй шингэнээр угжихгүй байх нь зөв бөгөөд үүнээс болж үүдэн шүднүүд угжны цооролд өртдөг. Шөнө болон удаан хугацаагаар байнга угжих болон хөхүүлснээс үүсэх учир ийнхүү нэрлэдэг. Хүүхдийг бор хоолонд бүрэн орсон тохиолдолд хоолны завсар дундуур, шөнө унтах үед хөхүүлэхгүй байхыг зөвлөдөг бөгөөд судалгаагаар 1,6 нас гэж үздэг. Гэхдээ хүүхдийн бор хоолонд бүрэн орсноос шалтгаалан дээрх нас хэлбэлздэг. Манай охин 2нас хүртлээ хөхөөр давхар хооллосон бөгөөд шөнө хөхдөггүй байсан. Шөнө хөхдөггүй хүүхэд тайван унтдаг бөгөөд маш сайн амардаг. 
-Хоол хооронд чихэрлэг, сахарозтой болон нүүрс услаг амттан өгөх нь мөн цооролд өртүүлнэ. Японы эрдэмтний судалгаагаар хүүхдийг 3 нас хүртэл шүд цооролд өртүүлэхгүй байх ёстой бөгөөд өртөж үүдэн шүд цоорсон тохиолдолд араа шүд заавал цоордог байна. Иймд үүдэн шүд нь цоорсон хүүхдүүдэд араанд нь хамгаалах ломбо тавиулахыг зөвлөдөг. 
-Хоол хүнсний үлдэгдэл шүдэнд наалдаж өнгөр үүсдэг тул шүдээ угааж заавал цэвэрлэх. Үүнийг хүн бүр өмнөх мэдээллээс ойлгосон байгаа��

3.Цоорол үүсгэгч нян буюу бидний хэлдгээр шүдний хорхой: -Хүүхдийн шүдний цоорол нь ихэвчилэн гэр бүлийн гишүүдээс цоорол үүсгэгч нян болох стрептококк мутанс-ын халдвар авснаас үүсдэг. Иймд хүүхдэд амаар хоол өгөхгүй, зажилж өгөхгүй, халбага сэрээ, сойз холихгүй, гэр бүлийн бусад гишүүд эрүүл шүдтэй байх хэрэгтэй. Хэрэв ээж, аав эсвэл хэн нэгэн гэр бүлийн гишүүнд цоорхой нэг л шүд байхад дээрх нян хүүхдэд халдварлахаас гадна тухайн хүний бусад шүдийг цооролд өртүүлнэ. Иймд шүд цоорох өвчин нь халдварладаг бөгөөд гэр бүлийн бүх гишүүд эрүүл байх нь чухал юм.

Эх сурвалж http://www.info.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан