Чихрийн шижинтэй хүмүүсийн заавал хэрэглэх ёстой есөн хүнс

Чихрийн шижинг эрт үед нь оношлох, өвчин туссан хүмүүсийг эмчлэх эм, тариа байдаг ч шууд богино хугацаанд бүрэн эмчлэх боломжгүй. Харин хамгийн зөв эмчилгээ бол эмчийн хяналтад орж эмчлүүлэхээс гадна өдөр бүр иддэг хоол, хүнсний дэглэм барьж удаан хугацаанд тууштай хичээллэвэл бүрэн эдгэрэх боломжтой аж. Анагаах ухаан нэгэнт үүнийг зөвшөөрч чихрийн шижинтэй хүмүүс төдийгүй чихрийн шижнээс сэргийлэхийн тулд эм, тариа гэхээсээ илүү хоол, хүнсний хатуу дэглэмээр эмчлэхийг санал болгодог. Чихрийн шижний анхан, дунд, хүнд шатны өвчтэй хүмүүст дараах мэдээллийг хүргэж байна.
Эрдэмтэд ийм өвчтэй хүмүүсийн хүнсэндээ тогтмол, заавал хэрэглэж байх ёстой есөн хүнсний жагсаалтыг гаргажээ. Эдгээр хүнсийг өдөр бүр хэрэглэснээр цусан дахь чихрийн агууламж аажмаар багасч, инсулины хэмжээ тогтворжиж өвчтөний цус цэвэршиж, эрүүлжиж эхэлдэг байна. Мөн маш бага бүтээгдэхүүнээс өөрийн биед шаардлагатай уураг, аминдэмийг авч, хүний биеийн дархлаа төлжин сайжирч сахарын агууламжийг устгадаг аж.
  1. Шош буурцаг. Өдөрт ½ цайны аяга буурцаг хүнсэндээ хэрэглэхэд хангалттай. Буурцаг нь уураг төлжүүлэхээс гадна магни, кальцийн агууламж өндөр байдаг.
  2. Хар ногоон өнгөтэй навчит ургамлыг хүнсэндээ хэрэглэж сураарай. Тухайлбал, бууцай, буржгар байцаа, цэцэгт байцаа нь олон төрлийн аминдэм, эрдэс бодис агуулдаг.
  3. Жимс. Жимсэн дотроос ялангуяа, бэрсүүт жүрж, жүрж, нимбэг, лайм жимсийг өргөн хэрэглэх нь үе мөч, шөрмөс таталтанд сайн бөгөөд С аминдэмийг ихээр агуулдаг. Мөн нэрс, гүзээлзгэнэд антиоксидант, аминдэм, эслэг агуулдаг учраас зууш амттан болгож хэрэглэж байгаарай.
  4. Улаан төмс. Энгийн төмснөөс илүү улаан төмсийг долоо хоногт 1-2 ширхэгийг хүнсэндээ хэрэглээрэй. А витамин ихтэй бөгөөд цардуулын агууламж нь хүний биеийн дутагдлыг нөхдөг.
  5. Улаан лооль. Онцгой аминдэм, шим тэжээлтэй. Та хүссэнээрээ боловсруулж идэж болно. Түүхийгээр нь эсвэл зууш хийж, улаан лоолийн шүүсийг нь ууж болно. Аминдэм Е, С агуулдаг.
  6. Загасны мах. Ялангуяа, яргай загасны махыг сонгоорой. Гэхдээ хуурч, шарж идэхээс татгалзах ёстой. Загасны мах нь омега-3 агуулдаг учраас чихрийн шижний эсрэг сайн эмчилгээ болно. Гэхдээ долоо хоногт 200-400 гр загасны мах хэрэглэх нь зүйтэй.
  7. Бүхэл үр тариа. Үүнд хивэг, бор гурил, гурвалжин будаа, хөц будаа, улаан буудай орно. Эдгээрээр хийсэн талх, нарийн боов төдийлөн ач тусаа өгөхгүй. Харин түүхийгээр нь авч хоол хийж хүнсэндээ хэрэглэж сурвал онцгой үр дүнтэй эмчилгээ болно. Эдгээр үр тариа, буудай нь шим тэжээл, магни, омега-3, фоли гэсэн аминдэмийг агуулж сахарын агууламжийн эсрэг хүчтэй өдөөгч болдог байна.
  8. Самар. Бүх төрлийн самар болон маалингын үр сонгож хэрэглэж болно.
  9. Сүү, тараг. Цагаан идээ нь яс бэхжүүлдэг. Тиймээс чихэргүй цэвэр тараг, сүү хэрэглэж сураарай. Кальцийн агууламж нь таны яс, шүдийг бэхжүүлдэг. Мөн Д витамины агууламжтай.
Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр хүнсэндээ ягштал хэрэглэж сураарай. Ихэвчлэн бүхэл тариа, хөц, гурвалжин будаа, загасны мах, ногоон байцаа, улаан лоолийг ашиглаж шөл, хуурга хийхдээ оливын тосыг хэрэглээрэй. Бор гурил, байцаагаар цуйван хийж идэж болно.
Эх сурвалж www.polit.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан