“Ананас” ХХК-ийн худалдаалж байсан 3 нэрийн 4 цуврал эмийг устгуулахаар хураажээ


Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эм хангамжийн байгууллагуудад эмийн чанар, аюулгүй байдал, эмийг жороор олгож байгаа эсэхэд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалт хийж байгаа юм байна.
Шалгалтын явцад “Ананас” ХХК Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалсныг илрүүлжээ. Иймд тус компанийн эмийн санд Зөрчлийн тухай хуулийн 6.6 зүйлийн 4.1 дэх заалтын дагуу торгууль оногдуулан, 172000 /нэг зуун далан хоёр мянган/ төгрөгийн 3 нэрийн 4 цувралын 8 хайрцаг, 14 блистр эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүлсэн байна.
20190430152606-800x445 "Ананас" ХХК-ийн худалдаалж байсан 3 нэрийн 4 цуврал эмийг устгуулахаар хураажээ
20190430152524-1024x576-1024x576 "Ананас" ХХК-ийн худалдаалж байсан 3 нэрийн 4 цуврал эмийг устгуулахаар хураажээ
20190430152516-1024x576-1024x576 "Ананас" ХХК-ийн худалдаалж байсан 3 нэрийн 4 цуврал эмийг устгуулахаар хураажээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан