Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт байгууллага, иргэний ирүүлсэн гомдлын дагуу найман эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй Ацикловир-Акрихин 5%-5г тосон түрхлэг, Галазолин 0.1%-10мл дусаалга, Герцептин 440 мг тарилгыг худалдан борлуулсан зөрчлийг илрүүлжээ. Тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нийт 1.5 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, 1.9 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, 6.2 сая гаруй төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч устгуулсан байна.