НМХГ-ын даргын баталсан 02-01/77 тоот удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.
Шалгалтын явцад "Ану булган" ХХК-ийн эмнэлэгт 4 нэрийн 5 цувралын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг хэрэглэхээр яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг таслан зогсоож, Улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан эмийг устгуулахаар холбогдох газарт шилжүүлэв. Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.