Дэлхийн усны долоо хоног эдгээр өдөр тохиож буй. Монгол Улсын нийт хүн амын дөнгөж 64 хувь нь л ундандаа цэвэр, аюулгүй ус хэрэглэдэг аж. Дэлхий даяар жил бүр хоёр сая гаруй хүн суулгалт өвчнөөс болж нас барж байна.
Эдгээр эндэгдлийн 90 хувь нь ариун цэврийн шаардлага хангахгүй орчин болон баталгаагүй ундны уснаас шалтгаалсан бөгөөд ихэвчлэн хүүхдүүд өртжээ. Дэлхийн усны долоо хоногийг тохиолдуулан ундны ус хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, оюун ухаанд чухал нөлөө үзүүлдгийг Аеша охины нэг өдрийн тухай бэлтгэсэн богино хэмжээний видеогоор хүмүүст хүргэжээ. Тэрбээр ундны ус авах гэж өдөрт найман цаг зарцуулдаг аж.
Улаанбаатар хотод маргааш, нөгөөдөр болох Зүүн хойд Азийн тогтвортой хөгжлийн чуулганаар ундны усны хүрэлцээ, аюулгүй байдлын талаар хөндөх гэнэ. Бохир усны 80 гаруй хувийг цэвэршүүлэлгүй, гол, нуур руу шууд асгаж байгаа нь усны бохирдлыг нэмэгдүүлж буйг судлаачид хэлдэг.
http://unuudur.mn/article/108317