Сүүлийн үед ДЭМБ-ын сэтгэлийг зовоож буй асуудал нь антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй антибиотикт тэсвэртэй бактер буюу Мерса бактери юм. Өөрөөр хэлбэл, антибиотикийн зохисгүй хэрэглээ нь Мерса гэх бактерийг бий болгосон байна. Энэ нь гурван үе дамжин халдварладаг бөгөөд хүн төрөлхтний удамд аюул заналхийлж буйг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Тодруулбал, дэлхий нийтэд антибиотикийн хэрэглээ газар авсантай холбогдуулан нян нь антибиотикийн эсрэг дархлаатай болж хувьсчээ. Нян нь нэгэн төрлийн амьд организм учраас урт удаан хугацааны туршид антибиотикт дасан зохицох замаар хувьсан өөрчлөгдсөөр ийн шинэ төрлийн бактер бий болсон байна.
Үүнээс үүдэн хүний амь нас хохирох тохиолдол нь ч нэмэгдэж байгаа юм байна. Салбарын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар манай улсад сүүлийн жилүүдэд антибиотикийн зохисгүй хэрэглээ ихэссэн аж. Тиймээс эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй Мерса гэх бактерийн өвчлөл Монголд ч бий болсон байж магадгүй аж. Шинжлэх ухаанд одоогоор уг бактерийг анагаах аргыг олж тогтоогоогүй бөгөөд уг бактерийг эмчлэх арга тогтоогдоогүй өвчлөлийн нэгд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, ХДХВ/ДОХ-оос ч аюултайг анхааруулж байгаа юм.
Ингээд эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй Мерса бактерийн талаарх мэдээллийг хүргэе. Мерса бактерид ямар нэгэн антибиотик уугаад ч нөлөө үзүүлэхгүй юм байна. Хэрэв антибиотик хэрэглэсэн тохиолдолд тухайн халдварыг даамжруулах эсрдэл бий болгох аж. Тиймээс дэлхийн нян судлалын төвөөс антибиотикийг зөв хэрэглэж дадахгүй бол үхлийн аюултайг анхааруулжээ. Нөгөөтэйгүүр, хүн төрөлхтний хийсэн бүтээл хүн төрөлхтөнд буцаад сөргөөр нөлөөлж эхэлснийг эрдэмтэд нотолжээ. Антибиотик нь хүн төрөлхтөнийг аливаа эмгэгээс гэтэлгэсээр ирсэн чухал ололт гэж болно. Гэхдээ удаан хугацааны турш хэрэглэсний үр дүнд гарсан сөрөг зүйл нь бактерийг тэсвэртэй болгож, хувьсалд оруулан шинээр бүтээж чадсан аж. Тодруулбал, антибиотик нь хүний дархлаа сулруулдаг бөгөөд биеийн ашигтай нянг устгадаг гэнэ. Хүний биед нэг кг орчим ашигтай нян байдаг.
Энэ нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд орж ирсэн бохироор хооллодог учраас гэдэс цэвэрлэдэг. Түүнчлэн гэдэсний ханыг хамгаалж байдаг тул хүний биед дулаан ялгаруулдаг ач холбогдолтой. Харин антибиотикийн нөлөөгөөр тухайн ашигтай нянг устсанаар хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, элэгний хэвийн үйл ажиллагааг гэмтээдэг байна. Энэ нь бусад эрхтэн тогтолцооны ажиллагаанд ч нөлөөлдөг аж. цаашлаад оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдсан байна. Тиймээс одоогоор Мерса гэх бактериас өөрийгөө хамгаалах ганц арга нь антибиотик дур мэдэн хэрэглэхгүй байх л болж байна.
Б.Лхам