ОХУ-ын нийслэл Москва хотод нэгэн эрэгтэй чалх сайжруулагч виагра эмийг хэтрүүлэн хэрэглээд нууц амрагтайгаа загас наадуулж байхдаа амьсгал хураажээ. Энэ хэрэг явдал 25-нд шилжих шөнө болсон байна. Нууц амрагийнхээ гэрт очоод талийгаач эр чалх сайжруулагч эм уусан гэнэ. Харамсалтай нь, түүний уусан тун хэтэрсэн байжээ.
Хосууд орондоо ортол сайн эрийн зүрх нь ачааллаа дийлээгүй байна. Айж сандарсан эмэгтэй түргэн дуудтал цаадуул нь ирээд нас барсан гэсэн оношийг тавьжээ. Эмч нар өөрсдөө цагдаа нарыг дуудахад хүрэв. Явдалтай бүсгүй цагдаа нарыг дуудахаас татгалзсан бөгөөд садар явдлыг нь хууль ёсны нөхөр нь мэднэ гэхээс айсан нь ойлгомжтой.
Эх сурвалж www.wikimon.mn