Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарт 2018 онд хийсэн ажлын тайлан болон 2019 онд баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Өнгөрсөн онд Орхон аймаг эрүүл мэндийн салбартаа орон нутгийн төсвөөс 610 сая, улсын төсвөөс 320 сая, төсөл хөтөлбөрт 640 сая, хандив тусламжаар 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийжээ. Тодруулбал, улсын төсвийн 130 сая төгрөгөөр БОЭТ-ийн Сүрьеэ, сэтгэцийн тасагт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, БОЭТ-д пургон маркийн машин, ургийн монитор, амьсгалын аппарат авчээ. Харин орон нутгийн 40.5 сая төгрөгөөр БОЭТ-ийн цахилгаан үүсгүүрийн барилга буюу цахилгаан, эрчим хүч тасрах үед өөрсдийн нөөц эх үүсвэрээр цахилгаанаа хангах дэд бүтцийн барилга, 72.8 сая төгрөгөөр гемодиализийн аппарат авсан байна. Орхон аймагт бөөрний дутагдалтай өвчинд гемодиализийн аппаратаар үйлчлэхэд тоног төхөөрөмж дутагдалтай байсан ажээ.

Түүнчлэн аймгийн ЗДТГ-аас “Эмч” дэд хөтөлбөр хэрэгжүүлж эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах, гадаадад туршлага судлах, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 30 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Мөн шөнийн ээлжинд ажиллаж буй эмч нарын хоолны зардлыг орон нутгаас шийдвэрлэж нийт 30 сая төгрөг зарцуулжээ.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийж хөнгөлөлттэй эмийн санхүүжилтыг нэмж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цахимаар бүртгэл хийж сарын турш хөнгөлөлттэй эмийг олгож байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан