Х.ОЮУНБОЛД
Хүний бөөр үрэвсэл болон хавдрыг эсэргүүцэх чадвартай уураг ялгаруулдаг аж. Гэхдээ энэ бага байдаг учир эрдэмтэд хүний махбодиос өөр зүйлээс ялгаруулах аргыг хайжээ. Ингэснээр генетикийг нь өөрчилсөн навчин тамхины бутнаас энэ уургийг гаргаж авах аргыг олсон байна. Баруун Онтариогийн их сургууль, Лавсоны эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд навчин тамхины бутыг хавдрын эсрэг үйлчилгээтэй уураг гаргаж авах зорилгоор ногоон биорактор болгон ашиглаж байгаа юм байна. Ингэснээр хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, үрэвслийн эмгэг, цус харвалт, сэтгэцийн өвчин, үе мөчний өвчнийг эмчлэх боломжтой болж байгаа ажээ. Харин эмнэлэгт боломжийн үнээр навчин тамхины бутнаас гаргаж авсан энэ уургийг бага хэмжээгээр нийлүүлж байгаа аж. Учир нь их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаатай холбоотой гэнэ.
Эх сурвалж: www.polit.mn