Хоолондоо өдөрт 2-3 хумс сармис хэрэглээрэй

Ханиад томуугийн дэгдэлт их байгаа энэ үед бага насны хүүхдүүд болон өөрийгөө халдвараас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөгөөг Эрүүл мэндийн яамнаас өгч байна.
  1. Сода, давс, царвангийн уусмалаар хоолойгоо зайлах
  2. Хамарт сармисны тосон ханд, Оксолины тос түрхэх
  3. Гараа тогтмол савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
  4. Хоолондоо өдөрт 2-3 хумс сармисыг хэрэглэх
  5. Амин дэмээр баялаг чацаргана, аарц, аньсны шүүсийг халуунаар уух
  6. Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийх
  7. Хүүхдийг дулаан байлгах
  8. Нярай хүүхдийг хэт бэгнэж, чанга өлгийдөхгүй байх, эхийн сүүгээр хооллох
  9. Хүүхдийг үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар авч явахгүй байх
  10. Гэртээ тогтмол цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийх
  11. Амин дэмээр баялаг халуун хоол идэх
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан