Томуу томуу төст өвчин, амьсгалын замын халдвараас сэргийлээрэй!

Томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвар өвчнөөр өвдөж эмнэлэгт хэвтэгсдийн 88,4%-г 4 хүртлэх насны хүүхэд, үүнээс 40% нь 0-11 сартай хүүхдүүд эзлэж байна. Хүн амын дунд томуугийн А хүрээний дэд хэвшинжийн A(H1N1)pdm09, A(H3N2) вирус болон ТТӨ үүсгэгч риновирус, боковирус, короновирус, энтеровирус, амьсгалын замын синцитиаль вирусээр үүсгэгдсэн халдварын тархалт явагдаж байна. 
Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлээрэй!
1. Амны хаалт маскыг гадуур явах, эмнэлэгээр үйлчлүүлэх бүрдээ хийх (ханиадтай бол заавал хийх)
2. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, Олон нийтийн, хүн ихээр цугларсан газар очихоос зайлсхийх
3. 0-6 сартай хүүхэдтэй айлд зочлохгүй байх, зочин хүлээж авахгүй байх, бага насны хүүхдийг гадны хүнд үнсүүлэхгүй байх
4. Хүүхэд асрахын өмнө заавал гараа угаах
5. Бүх хүн дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх)
6. Халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух
6. Гадагшаа гарсан хүн бүр гэртээ орж ирэхдээ ам хамар хоолойгоо давс, содтой уусмалаар зайлах, гараа савандаж угаах
7. Цэвэр агаарт гарах
8. Чийгтэй цэвэрлэгээ сайн хийх. ариутгал (халдваргүйтгэлийн бодис байнга ашиглах)
9. Зөвхөн эмчийн зааврын дагуу эм уух.
Эх сурвалж: ХӨСҮТ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан