УТААНЫ УЛИРАЛД ХАНИАДНААС СЭРГИЙЛЭХ АРГУУД

Хүйтний улирал эхэлж ханиад болон томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч байна. Тиймээс эмнэлэгүүдийн ачаалал хэтэрч, бяцхан үрс маань химийн эм, тариагаар бөмбөгдүүлж хордсоор байна. Нэг талаар улирлын чанартай өвчлөл нэмэгдэж байгаа ч үүний хажуугаар утаанаас үүдэлтэй агаарын бохирдолтой холбоотойгоор өвчин хүндэрч байгаа нь гашуун үнэн билээ. Утаа, угаараас шалтгаалж харшил давамгайлсан ханиад их байна. Ялангуяа, цэцэрлэгийн насны хүүхдүүд харшил давамгайлсан ханиад тусч байна. Мөн хүүхэд утаатай, тоос, тортогтой агаараар амьсгалснаас бронхиттой болох магадлал өндөр болоод байна. Тиймээс дараах аргуудыг хэрэгжүүлж байвал танд тустай.
1.Шүүлтүүртэй амны хаалтыг тогмол хэрэглэх
PM2.5 шүүлтүүртэй маск нь хамгийн нарийн тоос, тоосонцор, утаа, ханиад томууны нян бактериас хамгаална. Утаанаас ялгарч, агаарт дэгдсэн химийн бодисууд буухдаа газарт тунаж үлддэг. Хүүхдээ хөтөлж явснаас утаанд илүү хордож байна гэсэн үзүүлэлтүүд гарсан байдаг. Тийм учраас өвлийн улиралд 1 метрээс доош өндөртэй бага насны хүүхдээ тэвэрч явахыг эцэг, эхчүүдэд зөвлөдөг. http://baldorjsan.mongolnews.mn/post/3319 холбоосоор орж илүү дэлгэрэнгүй уншаарай.
2.Гэр болон цэцэрлэг, албан газарт агаар шүүгчтэй болох
Агаарын үзүүлэлт хэт муу үед зөвхөн гэрийн гадна бус гэр, ажил доторх агаар ч мөн муу байдаг учраас гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, HEPA шүүлтүүртэй агаар шүүгч хэрэглээрэй.
3.Антибиотик зөв хэрэглэх
Амьсгалын дээд замын өвчлөлийн 50-60 хувь нь вирусийн гаралтай байдаг. Тэгэхээр антибиотик хэрэглэх нь нэн түрүүний алхам биш гэдгийг сануулж байна. Антибиотик бол зөвхөн бактериар үүсгэгдсэн халдварын эсрэг үйлчилгээтэй. Үүнээс гадна шаардлагагүй үед антибиотик хэрэглэснээр эмэнд дасалтай нян өсч, үржих нөхцлийг бүрдүүлэх, өвчнийг хүндрүүлэх аюултай. Тиймээс эмчээс зөвлөгөө авч хэрэглээрэй.
4.Шингэн уулгах
Шингэн хангалттай хэмжээгээр уувал хамар, залгиурын салстыг шингэлж гадагшлуулахад хэрэгтэй. Ургамлын гаралтай цай гэх мэт халуун ундаа нь амьсгалын замыг дулаацуулж, агаар чөлөөтэй солилцоход тусалдаг. Хүүхэд тань ханиад томуу хүрсэн ч хангалттай шингэн уухгүй байвал халбага, соруулаар уулгаарай. Харин ханиад томуу хүрсэн болон ямар нэгэн өвчин туссан үед үрэвсэл явагддаг тул чихэрлэг төрлийн шингэн нь өвчлөлийг дэмжиж, сэдрээх хандлагатай. Халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс, чацарганы шүүс зэргийг ахиухан уулгаарай.
5.Хоолой, амаа зайлах
Томчууд болон хүүхдүүд аль, аль нь гаднаас орж ирэхдээ гараа угааж, амаа усаар зайлах нь чухал. Мөн давс, содтой ус, ургамалын тос, тамединаар тогмол зайлж хэвшээрэй. Хамрын хөндийг байнга цэвэрхэн байлгах нь ханиад хүндрэхээс сэргийлдэг.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан