Махлаг хүмүүсийн олонхи нь өдөрт 500 грамм жин хасах чадвартай. Зарим нь бүр өдөрт хоёр килограммаар турж чадна. Гэхдээ энэ нь хаана өөх хуримтлагдсанаас их шалтгаалдаг. Гэдэс ташаагаараа таргалсан байвал өөх хурдан багасч, жинг сайн хасдаг. Ер нь илүү жин гэдэг бол өөх л юм шүү дээ.
Жин хасагчдад долоо хоногт хоёроос гурван удаа өлсөхийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл тэд бараг өдөр алгасаад өлсөнө гэсэн үг. Нэг хэмжээний юм идэхгуй өнгөрнө, тиймэрхүү хэмжээний турна. Жин хасагдвал хуний овор багасч залууждаг. Мацаг нь танд удалгуй ид шидээ үзүүлж эхлүнэ. Хордсон арьс чинь эрүүлжиж, толийн гялалзана.
Өлсөлтийн нэгэн гайхамшиг нь залуужуулах үйлчилгээ билээ. Орчин үеийн хүмүүс хичнээн залуу сайхан харагдахыг хүсэвч овор, биеийн доройтлыг яаж ч чаддаггүй. Залуужих гэдэг улгэр домогт л гардаг зүйл гэж хумүүс боддог. Тийм биш. Хүн угаасаа залуу байх ёстой юм. Байгалийн амьтад төдийлөн их доройтдоггүй овор ихтэй харагаддагийн учир энэ юм.
Хүн бас тийм л байх естой.