ЭМ-ИЙН САЙД УЛААНБУРХНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ САНУУЛЛАА

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Тэрээр ханиад томуу болон улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зарим үүрэг даалгаврыг эмнэлгийн эмч, ажилтнуудад өгч, тус эмнэлэг дээр байгуулагдаж байгаа Вакцины төвийн ажлын явцтай танилцсан юм.
Манай улс 0-15 насны хүүхдүүдийг хэд хэдэн төрлийн товлолт вакцинд хамруулдаг бөгөөд уг вакцинуудыг мультилоги системд суурилагдсан зориулалтын орчинд хадгалах шаардлагатай болдог аж. Тиймээс ч агаарын хэмийг нь автоматаар тохируулдаг зориулалтын орчин бүхий хадгалах байгууламж ашиглалтанд оруулж байгаа бөгөөд энэ нь ямар нэгэн дүрмийн бус өөрчлөлт гарсан тохиолдолд тусгай дохио дуугарч дуут сануулга өгдөг юм байна.
Улсын хэмжээнд 2009 оноос эхэлж улаанбурхан-гахайн хавдар-улаанууд өвчний эсрэг гурван цэнт хавсарсан вакциныг хийж эхлээд байгаа билээ. Уг вакциныг хүүхдэд есөн сар болон хоёр настайд нь хийх ёстой аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан