Д витамин хэвтэрт орсон хүнд хэрэглэх ёстой эм үү? Аминдэм үү?

Улс төр нь хийрхэл, анирхизм үнэртүүлсэн нийгмийн ороо бусгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарт ч эргэлзээ, түгшүүрийг авчирах болов. Нэг эмч нь сайн гэсэн зүйлийг нөгөө эмч нь үгүйсгэх. Сүүлдээ дэлхий нийтээр хүн бүр хэрэглэх ёстой гэсэн амин дэм буюу витаминийг хүртэл хэрэгтэй, хэрэггүй хэмээн талцах боллоо. Үүнд цэгцтэй хариулт өгөх, ард түмнийхээ эрүүл энхийг сахин хамгаалах ёстой төрийн байгууллагууд нь таг дуугүй сууна. 
Хүүхэд бүрт ялангуяа өвлийн улиралд зайлшгүй өгч байх ёстой амин дэмд D витамин заавал ордог. Үнэтэй, гаднаас эрэл сурал болж авдаг энэхүү амин дэм нь хүний биед хортой, хэрэггүй зүйл болон хувирав.
Саяхан нийтлэлч Баабар вээр “Д витамин аюулгүй амин дэм гэвэл огт худлаа. Д витаминыг бусад өвчны тохиолдолд ч хэрэглэх заавар өгөх хэрэггүй. 137 өвчний үед хэрэглэх нь нааштай үр дүнтэй гэсэн судалгаанууд байдаг ч худал болох нь харагдсан. Д витамины нэмэлтүүд нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг гэсэн ойлголт өргөн тархсан байдаг. Гэвч харьцуулсан анализууд, томоохон хэмжээний генетик судалгаануудаас харахад энэ нь үнэн биш болох нь нотлогдсон.” гэдгийг зарлав. 
Өөрөөр хэлбэл энэхүү D витамин гэх  амин дэмийг хуурамч өвчин бий болгон бүтээсэн гэдгийг тэрээр хэлэв. “Дэлхийн хүн амын тал нь өнөөдөр ямар ч ашиг тусгүй, харин ч биед хөнөөлтэй нөлөө нь улам бүр батлагдсаар байгаа витаминуудыг өдөр бүр хэрэглэсээр байна. Хурц дутмагшилын тохиолдлуудад, эсвэл хэвтэрт орсон хүмүүст хэрэглэх Д витамины эмчилгээнээс бусад тохиолдолд бид энэ хуурамч өвчний “эмчилгээнээс” хол явж, оронд нь амьдралын эрүүл хэв маягийг дагаж, агаар нар салхинд илүү байж, мөнгөө дэмий юманд үрэхийн оронд баялаг, эрүүл хоол хүнс хэрэглэж дадах хэрэгтэй” гэдгийг ч тэрээр сануулахаа мартсангүй. 
Монголчууд “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг” хэмээн хүний сэтгэл зүй, хандлага, дадал, зан араншин өвчний үүсэл, тархалт, өвчлөл, эдгэрэлтэд нөлөөлдгийг товч бөгөөд тодорхой илэрхийлсэн байдаг. 
Тэгвэл өдгөө бид нийтлэлч Баабарын бичсэнд итгэх үү, эс итгэх үү гэдэгтээ эргэлзэх болов. ЭМЯ-ны зүгээс энэ талаар анхаарч тайлбар ч хийвэл зүгээрсэн. Хэрэв энэхүү амин дэм нь хүний биед хэрэгцээгүй, харин ч эсэргээрээ илүүдвэл өвчлөлийн суурь үндэс болдог бол эртхэн хориглож, үнэн зөвийг нь ялгаж, салгаж өгөх хэрэгтэй байна. 
Хүүхэддээ бид аминдэм өгөөд байна уу, “хор” өгөөд байна уу гэдэгт ард иргэдийнхээ эрүүл энхийг сахин хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн манаанд зогсох үүрэгтэй ЭМЯ-ны зүгээс яаралтай тайлбар хийж, үнэн зөв мэдээллийг өгөхийг шаардах хүсэлтэй иргэд ч бий л байх. Ингэж шаардах, үнэн зөв мэдээллээр хангагдах эрх, ард иргэдэд бий нь мэдээж.

 Д.Очир
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан