Витамин дутагдахад биед ямар өөрчлөлт гардаг вэ?
- Түргэн ядрах, бие сульдах, хүч тэнхээ алдагдах.
- Уур уцаартай болох.
- Гуниг гутралд автах, стресст орох.
- Анхаарал, ой санамж буурах, сулрах.
- Нойргүйдэх
- Ойр ойрхон ханиад хүрэх.
- Арьс хуурайших, загатнах, эрт хөгшрөлтийн шинж тэмдэг илрэх.
- Ойр ойрхон өвдөг, хатиг гарах.
- Ойрын хараа муудах.
- Буйлнаас цус гарах,
- Яс сийрэгжих,
- Ураг зулбах хандлагатай болох.
Ямар хүмүүст витамин илүүтэй шаардагддаг вэ?
Зарим тохиолдолд витамины хэрэгцээ илүүтэй шаардагддаг бүлэг хүмүүс ч бий.
Үүнд:
- Нярай хүүхэд,
- Хөгжлийн шатандаа яваа өсвөр насныхан,
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд,
- Жирэмслэлтээс хамгаалах эм уудаг бол,
- Ахимаг насныхан,
- Өдөрт 5-аас илүү тамхи татдаг хүмүүс,
- Архийг хэтрүүлэн уудаг хүмүүс,
- Антибиотикийг урт удаан хугацаагаар зайлшгүй хэрэглэх шаардлагад орсон хүмүүс,
- Архаг өвчтэй эсвэл өвчнөө илааршуулсан,
- Мэс засал хийлгэсний дараах үе шатанд
- Оюуны хэт ачаалалтай ажиллах үед,
- Цагаан хоолтонгууд,
Зєн совингоо мэдэрч сурах хэрэгтэй
Аливаа витаминыг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь ямар ч аюулгүй байдаг. Бие организмаа сонсож, зөн совингоо мэдэрч сурах хэрэгтэй. Хэрэв өөрт чинь гэнэт,
- Давсархаг,
- Исгэлэн,
- Гашуун,
- Ямар нэгэн этгээд амттай зүйл,
- Хэт амттай хоол хүнс зэргийг идмээр санагдвал үүнийг нь заавал биелүүлэх хэрэгтэй. Энэ нь таны биед ямар нэгэн био идэвхт бодис, тэр дундаа витамин хэрэгцээтэй байгаагийн дохио ч байж болох юм.