Сармисаар бэлдэх залуужих жор

1971 онд Юнескогийн эрэл хайгуулын ангийнхан төвдийн нэгэн сүмээс манай эриний өмнөх 4-5 мянган жилийн өмнө хэрэглэж байсан ижил төстэй зүйлээр (геолатаар) эмчлэх эмийн жорыг олжээ.

Заалт нь:

Бие махбодыг бодисын солилцооны элдэв илүү хорт хуримтлалуудаас цэвэрлэнэ. Бие махбод дахь бодисын солилцоог сайжруулах., судаснуудыг уян хатан болгож зүрхний шигдээс (инфакт миокарда), зүрхний бах (стенокардие), судас хатуурах (склероз), саа өвчин, янз бүрийн өөр өвчин үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Толгой тархи шуугихыг зогсоох, хараа сайжруулах, олон янзын өвчнийг анагаана.

Жорыг бэлтгэх нь:

350 г сармисыг сайтар угааж цэвэрлэсэн модон болон паалантай саванд хийж, үрж нунтаглан, түүний шүүстэй доод хэсгээс нь 200г авч шилэн саванд савлан 96 градусын хатуулагтай спирт холино. Уг холимогтой савыг сайтар бөглөж харанхуй сэрүүн газарт 10 өдөр байлгана. Дараа нь нягт цэвэр даавуугаар шүүнэ. Тэгээд 2-3 өдрийн дараа эмчилгээг эхэлж болно.
Уг холимгийг хоол идэхээс 15-20 минутын өмнө стаканы дөрөвний нэгний хэмжээтэй (50-70г) сүүнд дараах аргаар хэрэглэнэ.
Үүнд:
Өглөө, үд, оройд хэдэн дусал уух тоог хаалтанд (2; 2; 3) гэх мэт бичив. Бусад өдрүүдийг энэ мэт ойлгоорой.
  • II өдөр (4; 5; 6); III өдөр (7; 8; 9)
  • IV өдөр (10; 11; 12)
  • V өдөр(13; 14; 15)
  • VI өдөр (15; 14; 13)
  • VII өдөр(12; 11; 10)
  • VIII өдөр (9; 8; 7)
  • IX өдөр (6; 5; 4)
  • X өдөр (3; 2; 1)
  • XI өдөр (25; 25; 25)
Эмчилгээг жилд нэг удаа хийвэл залуужих болно. Хамгийн гол нь эмчилгээний дэг журмыг нарийн биелүүлж чадах явдал юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан