Кесарево хагалгаагаар амаржаад умайн ханандаа сорвитой бүсгүйчүүдэд дараагийн хүүхэд дээрээ яах бол гэсэн айдас байдаг. Тэгвэл танд тус болох дараах зөвлөгөөг уншаарай.
-Аль болохоор ойрхон жирэмслэхгүй байхыг хичээж, жирэмснээс хамгаалах аргуудын талаар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Дараагийн хүүхдээ ядаж гурваас дөрвөн жилийн зайтай төрүүлээрэй.
-Та хэрвээ жирэмлэсэн бол хэт авиан шинжилгээг маш сайн хийлгэх хэрэгтэй. Учир нь умайн сорвин дээр ихэс байрласан эсэхийг эртхэн шалгуулах хэрэгтэй. Хэрвээ сорвин дээр ихэс байрласан бол умайн гадуурхи жирэмслэлтэнд тооцдог. Ийм тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандаж эмчилгээг эрт эхлүүлэх шаардлагатай.
-Ихэс сорвин дээр байрлаагүй бол умайн сорвио ЭХО-д сайн харуулах хэрэгтэй. Умай томрох тусам сорви нимгэрэн татагдаж, урагдах магадлалтай байдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн сорвинд өөрчлөлт гарч байгаа эсэхийг зөвхөн ЭХО-гоор харж мэдэх боломжтой байдаг юм. Тиймээс умайн сорвитой эмэгтэйчүүд нарийн мэргэжлийн эмчийн онцгой хяналтанд байж, жирэмслэлтээ цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдүүлэх хэрэгтэй.
-Үр хөндөлт хийлгэж болохгүй. Хэрвээ ийм шаардлага гарвал гуравдах шатлалын эмнэлэгт буюу магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын доор хийлгэх хэрэгтэй.
-Дур мэдэн зулбуулах эм ууж болохгүй таны амь насанд эрсдэлтэй.
-Умайн сорвитой бүх эмэгтэйчүүдэд сорвин дээр ихэс байрладаггүй гэдгийг ойлгоорой. Ийм тохиолдол байдаг гэдгийг мэдэж аван өөртөө анхаарал хандуулахад илүүдэх зүйл байхгүй.